АН-ын бүлэг 11.00 цагт хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг 11.00 цагт хуралдана

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар цас орно.

 2017 оны намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байгаатай холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 11.00 цагт хуралдах бол МАН-ын бүлгийн хурлын цаг одоогоор тодорхойгүй байна.
УИХ-ын ээлжит чуулганы дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтыг батлах юм байна. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох, 2018 оны төсөв, төсвийн төсөөллийг хэлэлцэх чигтэй байгаа юм. Мөн Ерөнхий сайд томилогдвол Засгийн газрын бүтэц, томилгоо яригдах байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа юм. 2017 оны намрын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТ
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Бусад гэсэн асуудлыг багтаажээ.

Ш.Оч
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж