Ой шугуйд онгоцонд амьдардаг эр

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Ой шугуйд онгоцонд амьдардаг эр

Холливудын дур булаам бүсгүйчүүдийн нэг 51 настай Жулианна Мур өнгөрсөн баасан гаригт нөхөр Барт Фриюндличийн хамтаар нүүрээ огт будаагүй явж байгаад папараццичдын дуранд өртжээ.

Инженер мэргэжилтэй Брюс Кампбелл гэгч эр онгоцоор гэр хийжээ. Тэрбээр 1999 онд Афины нисэх буудлаас 100 мянган ам.доллараар худалдаж авсан Boeing 727-200 маркийн онгоцоо АНУ-ын Орегон мужийн Хиллсборо дахь шугуйд аваачиж, хүссэнээрээ тохижуулсан байна. Асар том онгоцыг ойн шугуйд эвтэйхэн байрлуулахын тулд далавчийг салгаж, дахин угсарсан гэнэ.

Брюс онгоцны дотор шүршүүр, хоёр ариун цэврийн өрөө тохижуулж, нисгэгчийн бүхээгийг уншлагын өрөө болгон засч, янзалжээ.

Тэрбээр тогтмол Японд очдог ажилтай. Тиймээс тэнд ч мөн онгоц тохижуулж, хувийн сууц бэлтгэхээр зорьж байгаа аж. 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж