УИХ, ЗГ, намууд авлигаар тэргүүлжээ | News.MN

УИХ, ЗГ, намууд авлигаар тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

УИХ, ЗГ, намууд авлигаар тэргүүлжээ

Азийн сан, ‘Сант марал’ төвтэй хамтран Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох (SPEAK) судалгааг 18 дахь удаагаа хийсэн байна.

Иргэд авлигад хамгийн их өртсөн байгууллага, салбараар 11 жилийн туршид газрын алба, улс төрийн нам, Засгийн газар, УИХ болон уул уурхайн салбарыг нэрлэжээ.

Манай хууль тогтоодог, түүнийг биелүүлдэг хоёр гол байгууллага, улсын нэр нүүр болсон газрууд яагаад ийм болов гэдэг нь анхаарал татаж байна. Өөрсдийг нь төлөөлж төрийн эрх барьж байгаа УИХ-ын гишүүд, хууль хэрэгжүүлэх дээд байгууллага, Засгийн газрын гишүүд авлига хамгийн их авдаг гэж хариулсан нь төрд итгэх иргэдийн итгэл үгүй болсныг судалгаа ийнхүү нотолж байна. Үүнээс гадна улс төрийн намууд авлигад хамгийн их өртдөг гэсэн иргэдийн хандлага сүүлийн жилүүдэд өсчээ.

2006-2014 онуудад авлигад хамгийн их өртсөн байгууллагаар газрын алба, гааль, уул уурхай, шүүх, цагдаагийн байгууллага, прокурор, мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн тендер шалгаруулдаг байгууллагуудыг нэрлэдэг байж. Тухайн үед улс төрийн намууд, хууль тогтоох байгууллагыг авлигад өртсөн гэж зургаан удаагийн судалгаанд дурджээ.


Харин 2014 оноос хойш авлигад өртдөг байгууллагуудын жагсаалтаас шүүх хасагдсан байна. Үүнийг шүүхийн салбарт шинэтгэл хийгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм. Учир нь, 2013 оноос эхэлсэн  шүүхийн шинэтгэлийн үр дүн гэхээс өөр аргагүй. Шүүхэд авилга байхгүй болсон нь юу л бол. Гэвч иргэд шүүхэд хийсэн өөрчлөлтийг ийнхүү дүгнэж, итгэдэг болсон байна.

Үүнээс гадна засгийн эрхийг авах эцсийн зорилготой бүлэг хүмүүсийн нэгдэл болох улс төрийн нам авлигад хамгийн их өртдөг байгууллагаар “шалгарч” байгаа нь анхаарал татаж байна. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг Монголын авлига УИХ, Засгийн газар, улс төрийн намуудаас эхэлдэг гэж иргэд үзжээ. Авлигатай тэмцэх ажлын дүн ийм л байна.

Азийн сан энэхүү судалгааг Улаанбаатар хот болон аймаг, сумдыг хамруулан насанд хүрсэн иргэдээс ганцаарчилсан ярилцлага авах хэлбэрээр хийдэг аж.

Л.ХАЛИУ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-02 202.179.30.194

хамгий н их авлига авдаг нь атг шдээ

Avatar

Зочин 2017-10-02 124.158.79.169

АТГ-АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГИЙН ИЛЭРЭЛ. АВИЛГЫГ ТОЛГОЙНООС НЬ ЭХЛЭХЭЭС СҮҮЛТЭЙ ХӨӨЦӨЛДӨӨД ХЭРЭГ БАЙНА УУ???

Avatar

mgl 2017-10-02 43.228.129.77

yag zuv, ted nar hural ehluulehdee yag tegj duulah heregtei. miniiheer bol "ДАРХАН МАНАЙ УЛС ТӨРИЙН НАМУУД ДАЯАР МОНГОЛЫН АВИЛГЫН ГОЛОМТ ГЭЖ ИРЭЭД Л ЭГШИГЛҮҮЛДЭГ БОЛМООР ЮМ ДОО"

Avatar

mgl 2017-10-02 43.228.129.77

unen unen. iim bolood uls hugjihgui baigaa yum, ternees bish mongolchuudiin tenegees bish shuu dee. avilga hugjliig nam darj baina.

Avatar

Зочин 2017-10-02 43.242.243.39

ДАРХАН МАНАЙ ЭРХ БАРИГЧ НАМ ДАЯАР МОНГОЛЫН АВ ИЛГЫН ГОЛОМТ ГЭЖ ИРЭЭД Л ЭГШИГЛҮҮЛДЭГ БОЛМООР ЮМ ДОО

Avatar

Зочин 2017-10-02 43.242.243.39

Дархан манай эрх баригч нам
Даяар Монголын авилгын голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

Avatar

Зочин 2017-10-02 202.9.47.177

ªÍªªÃÈÉÍ Õ¯Ì¯¯ÑÈÉÍ ÀÌüäÐÀËäÀÀ ÕÝâد¯ËÆ ÑÓÐâÀË ÇÎÕÈÕ ¯ÉËÈÉÍ ÍÝÃä¯ÃÝÝÐÒ ÀâËÈÃÀ Àâ× ªÃ× ÑÓÐÀÕ ÕÝÐÝÃÒÝÉ þÌØÈÃÝÝ

Avatar

Зочин 2017-10-02 202.9.47.177

ªíººãèéí õ¿ì¿¿ñ õàð áàãààñàà àìüäðàëäàà õýâø¿¿ëáýë çîõèõ ¿éëèéí íýãä¿ãýýðò õýýë õàõóóë àâ÷ ºã÷ ñóðàõ ÿâäàë áîëîëòîé

Avatar

Зочин 2017-10-02 202.9.47.177

kheel khahuulya gej.

Avatar

нэргүй 2017-10-02 59.153.112.236

энэ муухай авилгач нам байгаа цагт хууль дүрэм шудрага ёс энэ тэр гэж худлаа яриад яахав.

Avatar

Зочин 2017-10-02 43.242.243.39

МОНГОЛЫН ШИЛДЭГ ХУЛ ГАЙЧ ЛУЙ ВАРЧДЫГ Ш О Р О Н ГООС БИШ МАН АН 2-ООС Л ОЛНО

Avatar

Зочин 2017-10-02 43.242.243.39

НАМУУД, ЯЛАНГУЯА ЭРХ БАРЬЖ БАЙГАА 2 НАМ БОЛ ХАМАГ МУУ МУУХАЙ БОЛГОНЫ ҮҮР УУРХАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж