Ч.Цэнгүүн: Кинонд тоглох саналууд ирсэн | News.MN

Ч.Цэнгүүн: Кинонд тоглох саналууд ирсэн

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Ч.Цэнгүүн: Кинонд тоглох саналууд ирсэн

Шинэчлэлийн Засгийн газар шинэхэн вэб сайттай боллоо. www.zasag.mn гэсэн цахим хуудаснаас Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг олж болох юм.

“Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч, Pole dancer Ч.Цэнгүүнтэй ярилцлаа. Тэрбээр бүжгийн урлагийн тухай өгүүлэх “Бүхнээс дээгүүр” хэмээх дэлгэцийн уран бүтээлд тогложээ. 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй “Бүхнээс дээгүүр” хэмээх бүжгийн урлагийн тухай кино үзэгчдэд хүрэх гэж байна. Хоёулаа дэлгэцийн шинэ уран бүтээлийн талаар яриагаа эхлүүлье?

-“NEWS” агентлагийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй “Бүхнээс дээгүүр” уран сайхны кино маань нээлтээ хийх гэж байна. Киноны нээлтийн хугацаа ойртоод, хэн хүнгүй догдлоод л байж байна. Би энэ кинонд эсрэг талын хамтлагийн ахлагч Оргил гэдэг залуугийн дүрд тоглосон. 

-Ер нь бүжгийн урлагт хайртай залуусын нэгтгэж чадсан бүтээл болсон юм болов уу. “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Ч.Цэнгүүн өөрийнхөө бүжгийн төрлөөр тоглосон уу?

-Мэдээж би өөрийнхөө “Poledance” бүжгийн төрлийн кинонд тоглолоо. Уг киноны зураг авалт хоёр сарын турш үргэлжилсэн. Зураг авалтын явцад хүндрэлтэй асуудал тулгарч байсан ч чадварлаг уран бүтээлчдийн хүчээр зураг авалтуудаа хийсэн. Бүжгийн урлагийн тухай кино учраас нийт 30 орчим бүжигчид нэгдсэн. Энэ кинонд тоглосон бүх бүжигчин өөр өөрсдийн дэглэсэн бүжгээрээ оролцсон юм.

-Хүүхэд байхдаа “Үхэж үл болно” уран сайхны кинонд тоглож байсан. Олон жилийн дараа кинонд тоглоход ямар байна вэ. Энэ таны тоглосон хоёр дахь кино юу?

-Тийм ээ. Энэ бол миний хоёр дахь кино. Би анх “Үхэж үл болно” кинонд Жамухын бага насны дүрд шалгуулсан ч Тэмүүжингийн дүрд тоглохоор болсон юм. Олон жилийн дараа кинонд тоглоход сайхан байлаа. Олон ч хүнтэй танилцаж, нөхөрлөсөн. Амьдралынхаа нэгэн зугаатай, сайхан цаг мөчийг өнгөрүүллээ.

-Өөр кинонд тоглох санал ирсэн үү?

-Намайг энэ кинонд тоглох үеэр дөрвөн ч кинонд тоглох санал ирсэн. Миний хувьд аль боломжит саналыг сонгохоор зэхэж байна даа. Одоохондоо ажил хэргийн түвшинд ярилцаж л байна.

-Өөрийн “Poledance” студийг байгуулсан. Студийн үйл ажиллагаа явуулж байгаа юу. Залуус хэр сонирхож байна вэ?

-Студийнхаа үйл ажиллагааг түр завсарласан байгаа. Учир нь, киноны зураг авалттай, завгүй байлаа. Одоо тохиромжтой үеийг харж байгаад сургалтаа эхлүүлнэ.

-“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчийн хувьд гадаадын шоунд “хүч үзэх” үү? 

-Би бүжгийнхээ бэлтгэл сургуулилтыг тогтмол хийгээд, шинэ үзүүлбэрүүдээ бэлтгэж байхад гадны тайзан дээр гарах боломж олдох байх. Сүүлийн үед гэрэл зураг сонирхдог болоод байгаа. Миний авсан гэрэл зургуудийг addictmakeupstudios инстеграм хуудсаас үзэх боломжтой.  

А.Сүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж