Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав (2009.10.06)

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав (2009.10.06)

1925.10.05 БНМАУ-ын III Бага хурал хуралдав.

1937.10.02 Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаас “Онц бүрэн эрхэт комисс” гэгчийг байгуулав. Тус комисс нь улс төрийн хэрэгтнүүдийн хэргийг ерөнхийд нь хянаж, эцсийн шийдвэр гаргах эрхтэй ба 1939 оны дөрөвдүгээр сард татан буугдах хүртлээ 25785 хүний хэргийг хэлэлцэж, 20099 хүнд буудан алах ял, бусдад нь 10-аас дээш жил хорих ял шийтгэж байжээ.

1937.10.07 Улаанбаатар хот, Засгийн газрын хамтарсан хурлаар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ламжав, Нарийн бичгийн дарга Ширнэн нарыг өөрчилж, Д.Лосолыг хотын орлогч дарга, Дамдинсүрэнг нарийн бичгийн даргаар томилжээ. Д.Ламжавыг “П.Гэндэн, Г.Дэмидийн эсэргүү бүлгэмийн гишүүн” гэсэн хэрэгт хилсээр шийтгэжээ. Түүнийг 1962 онд цагаатгасан.

1942.10.05 Монгол улсын анхны их сургууль байгуулагдав. МУИС-ийн нээлт “Ленин” клубт болж, Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд нар оролцож, үг хэлжээ.

1949.10.06 БНМАУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

1949.10.06 БНМАУ ба Кантоны Засгийн газрын хоорондын дипломат харилцааг таслав.

1967.10.07 Монголын зурагт, радиогийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэйгээр цацагдав.

1998.10.02 Монголын ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь үрэгдэв.

2015.10.08 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. 

2009.10.06 Монгол Улсын Засгийн газар Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болов. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж