Гадаад, дотоод үг ялгарахаа больж байгаа бололтой

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Гадаад, дотоод үг ялгарахаа больж байгаа бололтой

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд амралтын өдрүүдээр орон нутагт ажиллахаар болжээ.

– Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-60 –

Энэ бол “Егөөтэй ерэн есөн тайлбар”-ын 1058 үгтэй хамгийн урт өгүүллэг. Өнөөг хүртэл 800 үгтэй “Христийн номлогч Кирил аавтай монгол цагаан толгой” өгүүллэг эхний байранд байсан юм. Гадныхныг дуурайгаад илүү, дутуу үсэгтэй “но”-той цагаан толгойгоо түмэн олондоо таниулах гэсээр байгаад тэр л дээ. “Но”-той тэр цагаан толгойгоор харь хэлний үгийг зөв бичих “но”-той дүрмийг тайлбарлаж, хоёр “но”-г давхцуулсан учир энэхүү өгүүллэг ийм урт болсонд эрхэм танаас хүлцэл өчье. Та төвөгшөөлгүй уншиж, харь хэлний үгийг бичих “но”-той дүрэм, түүнийг хөнгөн хялбар болгох шаардлагын талаарх тайлбарыг минь ухан ойлгоорой.

Гадаад үгийг янз янзаар л бичдэг. Үүнийг хамгийн их харснаараа бичдэг яс тас хууччууд, ярьснаараа бичиж амарчилдаг орчин үеийнхэн, яг гадаадаар нь бичдэг гадаад хэлтнүүд гэж ангилж болохоор байгаа юм. Дүрэмд “банз, шил, гоймон, хорвоо” мэт гадаад дотоод нь ялгагдахгүй болсон үгсийг ингэж монголчилж бичих эх хэлээ дархлаажуулсан гоё заалт бий. Харин “антен, менежер, студи, аудитор, брокер” гэсэн гадаад нь мэдэгдээд байгаа үгсийг гадаад хэлээр нь бичих ёстой гэсэн гадаад хэлийг өргөмжилсөн өөр нэг заалт байдаг. Ард түмэн энэ үгсийг “антин, стууд, мээнэжэр, аудит, бороокэр” гэж хэлж, зарим нь бүүр бичээд байгааг бодоход гадаад, дотоод нь ялгарахаа больж байгаа бололтой. Үгийн санг минь баяжуулж байгаа ийм үгсийг өмнө дурдсан хэд шиг гадаад гэж танигдахгүй болтол монголжуулчих юм сан…

Гадаад гэж мэдэгдэхгүй бол монголоор нь, мэдэгдээд байвал гадаадаар нь бичнэ гэсэн хоёр заалтаас болж байдаг үгүйг нь мэддэггүй хэдэн дүрэм бий. Жишээлбэл, “программ, металл, кирилл” гэсэн үгсийн төгсгөлийн давхар гийгүүлэгчүүдийг монгол хэл шигээ нэг болгоод “програм, метал, кирил” болгоно. Гэхдээ “басс, босс, ванн, ватт, грамм, тонн” гэсэн нэг үетэй үгсийн гийгүүлэгчүүдийг гадаад шиг нь “басс, босс, ванн, ватт” хэвээр нь байлгана гэнэ ээ. Харин “профессор, туннель, аппарат, доллор, пицца” мэт үгийн дунд байгаа хоёр гийгүүлэгчийг ингэнэ тэгнэ гэсэн юм байхгүйг бодоход бас л гадаадаар нь байлгана гэсэн үг болох нь дээ…

“Егөөтэй 99 тайлбар” номын ““Но”-той юм их тайлбар нэхэх юм аа” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж