Хот руу ирэхийг хориглосоор байх уу? | News.MN

Хот руу ирэхийг хориглосоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Хот руу ирэхийг хориглосоор байх уу?

Хот руу ирэхийг хориглосоор  байх уу?

-Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн  40,9 хувиар буурчээ-

НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Жон Х. Нокс Монгол Улсад анх удаа ажиллаж, хүний эрх, эрх чөлөө, байгаль экологид үзүүлж буй нөлөөллийг судалсан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг/2017.09.27/-т тайлан тавихдаа, “Орон нутгийн иргэдийг нийслэл Улаанбаатар хот руу шилжихэд хязгаарлалт тогтоосон нь хүний эрхийг зөрчиж буй хэлбэр. Амьдрах газраа чөлөөтэй сонгох хүний эрхтэй зөрчилдөж буй энэ шийдвэр ямар ч нөхцөлд үр дүнгүй байх магадлалтай” хэмээн тодотгосон юм.

Үнэхээр ч ийм хязгаарлалт үйлчлээд арван сар өнгөрч байна. Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар  2017 оны нэгдүгээр сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэлх нэг жилийн хугацаанд хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдол газар авч, агаар бохирдох гол нөхцөл болсон нүүрс түлж амьдарч буй иргэдийн олонх нь хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэд байгаагаас дээрх шийдвэрийг гаргахад хүрсэн. НҮБ-ын шинжээчийн дүгнэснээр хүний эрхийн зөрчилд тооцогдож буй энэхүү шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сард цуцлах уу  гэдэгт одоогоор хариу алга. Олон улсын конвенци, гэрээ хэлэлцээрт зааснаар хүний эрх зөрчиж байгаа төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан захирамж гаргах болсон шалтаг, шалтгаан нь агаарын бохирдол. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаар хот руу ирэгсдийн хөл татарсан уу гэсэн асуултын хариуг бид албаны хүнээс тодрууллаа.

Улсын бүртгэл оюуны өмчийн газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг хэлэхдээ:

– 2016 оны эхний хагас жилд аймаг, хөдөө орон нутгаас  нийслэл хот руу 24 496 хүн шилжин ирж бүртгүүлсэн байдаг. Тэгвэл 2017 оны эхний хагас жилд 14 457 хүн шилжин иржээ. Энэ нь шилжилт хөдөлгөөн  өмнөх оныхоос 40,9 хувь буюу 10 039 хүнээр буурсан нь харагдаж байгаа. Энэ оны эхнээс эрүүл мэндийн шалтгаанаар болон Улаанбаатар үл хөдлөх хөрөнгө худалдан  авч буй тохиолдлоос бусдаар нийслэлд ирэхийг хязгаарласан. Энэ нь нийслэлийн агаар, хөрсний бохирдолтой холбоотой. Хөдөөнөөс ирж буй хүмүүсийн олонх нь гэр хороололд суурьшдаг. Нэг айл ирэхэд нэг яндан нэмэгдэж байдгаас дээрх шийдвэрийг гаргахад хүрсэн гэдгийг онцолъё.

Хөдөөгийн иргэд албан ёсоор бүртгүүлэлгүй гэр хороололд суурьшаад байх магадлалтай юм биш үү?

-Тийм байх магадлалтай. Хөдөөнөөс ирээд олон сар жилээр бүртгүүлээгүй хүмүүс цөөнгүй байдаг. Ийм хүмүүс сонгуулийн жилд ихээр гарч ирдэг. Иргэд сонгууль өгөхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлэхээр хүсэлт гаргадаг. Тиймээс ч сонгуулийн жилд шилжин ирэгсдийн тоо өсдөг тал бий гэлээ.

Албаны хүний тайлбараас харахад хөдөөнөөс хот руу шилжин ирж бүртгүүлж буй хүмүүсийн тоо багагүй хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл хязгаарлалт тодорхой хэмжээнд үр дүн авчирчээ гэж харагдана. Гэвч амьдрал баян. Зөвхөн  эрүүл мэндийн шалтгаан болоод  орон сууц, байр байшин худалдан авсан тохиолдолд л нийслэлийн иргэн болно гэдэг дэндүү өрөөсгөл. Хот хүрээнд ажил албанд орох, оюутан хүүхдүүдээ дагаж ирэхээс эхлүүлээд нийслэл хот руу тэмүүлэх түм буман шалтгаан бий. Амжиргаагаа залгуулах боломж хаана байна тэр зүг рүү тэмүүлэх нь хүний л ёс. Түүнийг хүчээр хорьж цагдаж байсан гашуун түүх бидэнд бий. Социализмын үеэс улбаатай хот руу орж ирж буй иргэдээс татвар хураамж авдаг тогтолцоо 2000-аад оны эхэн хүртэл үргэлжилсэн юм даг. Үндсэн хуулийн заалт юугаа барин байж болиулсан, хариуд нь нийслэл хот батганы үүр болсон. Тэгэхээр аливаа шийдвэр бологонд  сайн саар тал бий. Харин саарыг нь сайжруулах боломж бололцоо сүүдэрт нь нуугдаж  байдаг.

2017 оны эхнээс хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай захирамж гарсны дараа  асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-өөр хэлэлцэж байсан.  Тухайн үед ҮАБЗ уг захирамжийг бүрэн дэмжиж, хэрэгжих хугацааг нь сунгасан ч буруудахгүй гэж үзсэнийг сайн санаж байна.  Үндсэн хууль зөрчсөн энэхүү захирамжийг цуцлуулах талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан хүн өнгөрсөн 10 сард гарсангүй. Үнэнд гүйцэгдэнэ гэгч болсон биз. Намрын эхэн сараас  зуны эхэн сар гартал бүтэн есөн сарын турш утаан урхин дунд аж төрж байгаа болохоор утаа үйлдвэрлэгчийн талд зогсох  зүрхтэн төрсөнгүй бололтой.  Ямартай ч шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг сөрж зогссон хүн алга.

Нөгөөтэйгүүр 2016 онд нийслэлээс хөдөө рүү шилжсэн иргэдийн тоо, хот руу ирсэн хүмүүсээс давсан үзүүлэлт гарчээ. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас өмнө ийм дүн гарч. Энэ нь аймаг орон нутаг хөгжиж, хот хөдөөг холбосон автозамын сүлжээтэй болсон нь нөлөөлсөн байхыг албаны хүн үгүйсгэсэнгүй. Үнэхээр ч аймаг, сумыг хотоос ялгаагүй хөгжүүлж, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, дэд бүтцээр ханган, байр орон сууцтай болгочихвол заавал хот руу тэмүүлэх хэрэг юун. Төрж өссөн уул, усаа түшин амьдрахыг илүүд үзэх хүмүүс зөндөө бий. Тиймээс хотыг утаанаас, хөрс, усны бохирдлоос аврах гарц нь  хөдөөг хөгжүүлэх юм биш үү.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-01 103.9.90.229

Үндсэн хуулийн 16.18-д хуулиар хязгаарлаж болно гээд байна харин нийслэлийн Засаг даргын шийдвэрээр гэхээр ОУ-ын шинжээчийн зөв байна тэгэхээр цаашид одоо яригдаад байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдгээр УБ хотыг ийм ийм хүндэрсэн нөхцөл байдал үүсч хүн амьдрахад асуудалтайн улмаас нийслэл хот руу шилжин ирэгсдийг хязгаарлаж болно гээд хориглох хязгаарлах тодорхой заалтыг оруулах хэрэгтэй.

Avatar

Zov 2017-10-01 103.26.194.218

Opон байртай бол болно. Хотоор ажилгvй, гэр оронгvй, дээримчид бол ходооныхон

Avatar

Дэлдэгч 2017-10-01 59.153.113.57

Хориглох бол хамгийн энгийн унэн. Социализм уунийг харинч нэг зев номоор нь хийж чадаж байсан юм шуу. Энд тэнд хедеед нуугдаж улдсэн [Хориотой Үг] хурлийз хувхай шааруудыг тев оронд ируулбэл маш муу ур дагавартайг олж хараад л байсан. За мен хэдэн жалга довны малчид мааньч уунд бас хэлмэгдсэн байхыг угуйсгэхгуй. Одоо харин яагаад ч нэмэргуй гээ ойлгох боловуу яах бол.

Avatar

Хориглох нь зүйтэй 2017-10-01 202.131.239.138

Яагаад гэхээр сургууль, цэцэрлэгээс эхлээд эмнэлэг нь хүртэл ачааллаа даахгүй, цэвэрлэх байгууламж нь өмхий үнэрээ дарж дийлэхгүй байхад Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс хотод нүүж ирэх эрхээ эдэлж байгаа бол хотод байгаа иргэд бид яагаад цэвэр, аюулгүй орчинд амьдарч үр хүүхдээ стандартад нийцсэн орчин, тоотой хүүхдийн сургуульд хүүхдүүдээ явуулж, нус цэр нь үргэлжилээгүй гудамжинд алхмаар л байна ш дээ.

Avatar

Зочин 2017-10-01 202.21.106.162

Zuunmod hotyg Mongol ulsyn niislel bolgoj Toriin ordeon, Yam, Agentalguudiig nuulgie

Avatar

зочин 2017-10-01 182.160.0.246

Хоригло. БЗД 11 хорооны нутаг дэвсгэр орон нутгийн иргэдээр дүүрч, хаа ч хамаагүй хашаа хатгаж бна

Avatar

зочин 2017-10-01 203.91.115.39

Улаанбаатар хотын Нийслэл гэсэн статусыг байхгүй болгоод шинээр зөвхөн төрийн байгууллагууд төрийн албан хаагчдын орон сууцыг шинээр барьж тэндээ шинэ нийслэл байгуульяа тэгээд хатуу дүрэм журам тогтооё одоо хөдөөний их нүүдлийг зогсоож чадахаасаа өнгөрсөн Хөдөөнийхөн хөдөөдөө их сайхан сэтгэлтэй жинхэнэ хүмүүс байдаг хотод ирээд хамгийн муу муухайг сураад заваан бохир байх юм

Avatar

иргэн 2017-10-01 183.81.171.2

үнэндээ энэ шийдвэр нь дүр эсгэсэн тоон мэдээн дээр л буурсан үзүүлэлттэй албан бусаар шилжин ирэгч ийн тоог нөгөө 40 хувиар өсгөсөн байгаа шүү дээ өрөөнийхөө цонхоор гадагш харж сурах хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2017-10-01 202.21.117.194

Энэ хүмүүсийн бичсэнийг дэмжиж байна. Үнэхээр оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй ч хотод амьдрах наад захын соёл иргэншилд суралцмаар байна. Хөдөөнөөс хотод шилжин ирэгсэд татвар төлдөггүй, БАРАГ ТОГ ЦАХИЛГААН, ХОГНЫ МӨНГӨӨ Ч ТӨЛӨХ ЧАДВАРГҮЙ хүмүүс байгаа шүү. Тэдэнд үүрэг хариуцлага гэж баймаар байна. Хотод ирээд гудманд юм зараад татвар төлөхгүй, стандарт шаардлага хангахгүй бараа зарж хууль зөрчинө. Тэгээд нэг их эрх ярьсан хүмүүс…….

Avatar

Зочин 2017-10-01 150.129.140.82

90 onoos hoish irsen huduuniihnii nus tseriig tseverlej diilehgyu baihad yun nemj ireh ve.30 jil bolohod bie avch yavaa baidal, gargaj baigaa aash aviriig n har. Huduuniihnuu butsaagaachee, nutag orondoo ochooch.

Avatar

siilen 2017-10-01 118.151.184.182

Хязгаарлах нь зөв шүү… хотод амьдарч байгаа хүмүүсийн эрх, эрүүл мэнд аль хэдийн хэмжиж барашгүйгээр хохироод байхад юун хөдөөнөөс ирэх хүмүүсийн хүний эрх бэ! Амьдрал хаа ч адилхан, хөдөлмөрлөх л чухал.. хотод байгаа хүмүүс нь улсаа хөгжүүлэх гэж зүтгэж байхад, хөдөө байгаа хэд нь хөдөөгөө хөгжүүлэх гэж хичээгээч…

Avatar

j 2017-10-01 203.91.118.180

hotoor neg hvnii erh yrisan ergvv ulaan hatsartai pizdakud ywdag bolj zaiuluulaachee hulgaik deerm hvchin hen hiij bna ted l hiij bna hotod hen baaj sheej bna ted musain tsus oirtdson l******d ene chine olon ulsiin hemjeedn hvrhiin tuld zaawal tsenzuur tawigdah ystoi bvgdiin huuj garga

Avatar

Зочин 2017-10-01 27.123.212.136

Shiljilt hudulguuniig hayazgaaral ni zuv UB hotinhon utaand hetsuu bna ail nuuj irne gedeg utaa nemegdene gesen ug utaanii asuudliig shiidtel zogsooh ni zuvuuuuuuuuuuuuuuuu agaarin bohirdol hirees heterlee nayalhas ur mini uvduud hetsuu bna aaaaaaaaaaaaaaaaaaaa

Avatar

Ажилгүйдлийн татвар 2017-10-01 202.70.40.219

Хотын ажилгүй иргэдээс татвар авах хэрэгтэй. Өдөржин хийх юмгүй машин унан халтуур хийнэ гэсэн нөхдүүд маш их байна. бусад нь гудманд хулгай хийнэ. Татвараар маш олон зүйлийг шийдвэрлэж болно. Хориглох шийдвэр гаргаж байхын оронд татвараа л нэм

Avatar

зочин 2017-10-01 66.181.179.194

Өөрсдийн онцлогоо ухаарахгүй хий дүрэмдэх нь ашиггүй.Хөдөөнөөс УБ хотод шилжин ирэгсэд монголыг юугаар гялайлгадаг вэ.Хотод байгаа ажилгүйчүүдийн тоог нэмж хулгайчид л олширдог өөр ямар үр дүн гардаг юм.Өнгөрсөн жил гаргасан хотын даргын энэ шийдвэр маш зөв байсан.өөрсдөө дотроо учраа олохгүй байж юун НҮБ,юун хүний эрх.Ажил хийхгүй дэмий сэлгүүцэж хулгай хийгсэд жаахан ухаажиж олдсон ажлаа голохгүй хийвэл монголд амьдрал байна.Хүн бүр дээд боловсролтой нэртэй ажил хийдэг хүн байхгүй тэгээд төр засаг анхаарахгүй байна.Ард түмний амьдрал муу байна гэх нь [Хориотой Үг] хэрэг.Биеийн хүчний ажлаа голоод дан сэхээтний амьдралаар амьдрах юмуу.Мэрэгжлийн ажилчид хэрэгтэй тэдгээр хүмүүст бол ажил ч цалин хөлс ч хангалттай шүүдээ

Avatar

Зочин 2017-10-01

harin ch 2000 onoos hoish hotiin irgen bolson buh humuusees ue shattaigaar tatvar avmaar bhad daaa, hotiin irged hezee 500.000 hursen bn ter hugatsaanaas hoish tatvar tootsmoor bn

Avatar

Хотын иргэн 2017-10-01 59.153.84.163

Хотын иргэн болж чадахгүй юм л бол би тэр нутгийн гээд хөдөө рүү гээ гүйгээд л байдаг юм байна лээ тэндээ байвал яасан юм энд ирээд орох оронгүй ажилчгүй байдаг шдээ.

Avatar

Зочин 2017-10-01 66.181.184.85

Нэг л их нутаг ус, жалга дов ярьсан улсууд. Хайртай газраа амьдарвал таарна даа.

Avatar

Зочин 2017-10-01 103.229.122.167

Битгий шалчигнаад бай.Хязгаарлах нь зөв шдээ.Энд ирээд л муусайн юмнууд харх жоом шиг үржээд л.Тэр усаа дуулаад л хөдөөнөө байж бвал таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж