Төсөв 2018: "Цалинтай ээж” хөтөлбөрт 72 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Төсөв 2018: "Цалинтай ээж” хөтөлбөрт 72 тэрбумыг зарцуулна

Одоогоос бараг найман жилийн өмнө УИХ-ын гишүүн асан, дипломатч З.Саираан Кувейт улсаас Парламентын шинэ ордон барих зориулалтаар 10 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулалт шийдүүлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг /2017.09.29/ 2018 оны төсвийн төсөл болон 2017 оны төсвийн тодотголыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн барьсан. Ирэх онд 7,2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувьтай тэнцэх хэмжээний орлого олж, 9,8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувьтай тэнцэх хэмжээний зарлага гаргана гэж тооцжээ. Ингэхээр ирэх оны төсвийн алдагдал 2,6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувьтай тэнцэж байгаа юм. Төсвийн төслийг боловсруулсан Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс дараах асуултад хариулт авлаа.

-Төсөвт ахмадын тэтгэвэр нэмэх, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг тусгасан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-“Цалинтай ээж” хөтөлбөрт 72 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Харин тэтгэвэр нэмэхэд зориулж 136,9 тэрбум төгрөг суулгасан.

-Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломж одоогоор байхгүй. Төсвийн орон зайн хязгаарт хүрэлцэхгүй байгаа.

-Төсвийн тодотголын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелэх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс орлого, зарлагаа 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тодруулбал, хүүхдийн мөнгийг энэ онд 100 хувь олгоно. Үүнд 104,6 орчим тэрбум төгрөг төсөвлөөд байна. Харин ирэх онд Олон улсын валютын сантай тохиролцож байж бүх хүүхдэд мөнгө олгох эсэхийг шийднэ.

-Ирэх онд 660 сая ам.долларын бондын өр төлөх ёстой. Үүнийг хэрхэн төлөхөөр төлөвлөж байгаа вэ?

-Бондын өр төлөх хоёр, гурван хувилбар бий. Тухайн үед хэлцэл эхлэхээр хэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж