Аравдугаар сарын өрнийн зурхай | News.MN

Аравдугаар сарын өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын өрнийн зурхай

Монголын волейболын холбооноос “Витафит” компанитай хамтран залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Гоё кап” нэртэйгээр аравдугаар сарын 5-12-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа.

Хонь

Сарын эхээр карьер өсч, танаас их хичээл зүтгэл шаардалгүйгээр ажил хэрэг бүтэмжтэй байх болно. Удирдах албан тушаалтантайгаа санал зөрөлдөх хандлагатай байна. Сарын дундуур ажлын хэт ачааллаас болж стресс бухимдал их байх бололтой. Сар хонины ордод очсоноор хайр дурлал бүтэмжтэй байж, сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Өөрийн мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж, шударга байх хэрэгтэй. Уран бүтээлчид олз омог ихтэй байх болно. Эрүүл мэнддээ анхаарч, нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Сарын сүүлээр аваар ослоос болгоомжлохыг анхааруулж байна. 

Үхэр

Хэрэв та ганц бие бол сарын эхний долоо хоногт хайр дурлалд одтой байх болно. Эсрэг хүйстний анхаарлыг татахад хялбар байх бөгөөд хөнгөн учралууд олон тохионо. Тиймээс зүрх сэтгэлээ хэнд өгөхөө сайн бодож үзэхийг зөвлөе. Гэнэтийн мэдээ таны амьдралын хэв маяг, өөрийгөө үнэлэх үнэлэмжид өөрчлөлт оруулна. Сарын дунд үеэс танд сөрөг нөлөө үзүүлдэг зүйлсээс ангижирч, амьдралдаа шинэ салхи оруулахыг зөвлөе. Сарын сүүлээр шинэ хүмүүстэй танилцаж, аялалд явах, шинэ төсөл хүлээж авах бололтой.

Хамтатгах

Энэ бол таны гялалзах ёстой сар. Та зорилгодоо хүрэхэд хувийн ур чадвар болоод сэтгэл татам байдал тань хэрэг болно. Амьдралд томоохон үйл явдлууд маш хурдтай өрнөх болно. Таны хүссэн зүйл маш хурдан бүтэж, амьсгаа авах ч завдал олдохгүй нь бололтой. Таны карьер жилийн хамгийн өндөр үедээ ирж, бизнесийн маш ашигтай боломжууд олдох болно. Таны санхүүгийн орлого нэмэгдэх бөгөөд та шаардлагагүй зардлуудаа танаж чадвал бүх өр зээлээс салж чадна. Хостойгоо аяллаар явбал та хоёрын харилцаа гайхалтай романтик болно. Харин ганц бие хүмүүсийн хувьд таны сэтгэл татам байдал бусдын анхаарлыг татаж, хостой болох боломж өндөр байна.

Мэлхий

Санхүүгийн хувьд гайхамшигтай сар байх ба гэр бүлийнхнээсээ багагүй туслалцаа авах бололтой. Өдөр тутмын амьдралдаа хэрэгцээгүй зардлыг танаж хаяснаар санхүүгийн хувьд ашигтай байж чадна. Үл хөдлөх зуучлалын наймаа хийвэл ашигтай байж чадна. Гэр бүлийн дотоод уур амьсгал зөрчилдөх хэдий ч эцэст нь учир зүйгээ олж бүгд эвтэй байх болно. Ганц бие хүмүүс ажлын байран дээр хайр дурлалтайгаа учирч магадгүй. Харин хүүхэдтэй болох эсвэл гэрлэлтэд яарах хэрэггүй. Хэрвээ таны хуучин хамтрагч өмнө нь таныг мэхэлж байсан бол эргэж нийлэхгүй байхыг одод зөвлөж байна.

Арслан

Энэ сард амьдралын бүхий л хүрээнд авьяас чадвараа илэрхийлэн харуулах шаардлагатай тулгарна. Ажил хэргийн сонирхолтой саналууд ирж, зарим нь хувийн бизнесээ нээнэ. Хичээн хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Амрахад нэн тохиромжтой үе. Гэрийнхэн, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаж, мартагдашгүй сайхан аяллыг зохион байгуулаарай. Энэ нь таны сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлж, дотны хүмүүст тань том бэлэг болно. 

Охин

Танд таалагдахгүй байсан ч энэ сард ажил, амьдралд тань багагүй өөрчлөлт гарна. Зөв хооллолтын дэглэм баримтлах, спорт, фитнессээр хичээллэх зэргээр өөрийн биедээ анхаарал тавих хэрэгтэй. Энэ нь таны биеийн галбирыг тодотгохоос гадна сэтгэл санааг тань сэргээж, хөглөж өгнө. Удаан хугацаанд үргэлжлэх харилцаандаа яаран шийдвэр гаргахгүй байхыг хичээгээрэй. Томоохон өр зээл тавих хэрэггүй л болов уу? Удахгүй санхүүгийн хүндрэл учирч, сөрөг үйл явдлууд тохиолдоно.

Жинлүүр

Амаргүй cap. Хамт ажиллагсад хоёр нүүр гаргаж болзошгүй. Таны нүүрэн дээр нэгийг ярьж, буруу харахаар тань муулж байж мэднэ. Ач холбогдол өгөх хэрэггүй. Зарим тань албан тушаал ахиж, цалин мөнгөө нэмүүлнэ. Орлого сайн байх хэдий ч тооцоотой байх шаардлагатай. Гэр оронд том эд зүйл худалдан авна. Хайртай хүндээ илүү их анхаарал тавьж, өгөөмрөөр хандах хэрэгтэй. Хэрвээ та хайртай хүндээ бэлэг сэлт өгөөгүй бол одоо санаа тавих цаг нь. Ганц бие хүн ойрын хүрээллээсээ хамгийн дотны хүнээ олж авна. Гэр оронд хүүхэдтэй холбоотой асуудал үүсч, ханьтайгаа зөрчилдөхөд хүрнэ. Ажил албан дээрх нөхцөл байдал таныг хямрааж болзошгүй. Тиймээс эрүүл агаарт ойр ойрхон гарч, сэтгэл заслын эмчилгээнд яваарай. 

Хилэнцэт

Аз од гийх сар айсуй. Таны орлогын үүд нээгдэж, багахан бизнест ч амжилттай байх болно. Ажил албаны хүрээнд гарсан ямар ч өөрчлөлтийг өөрт ашигтайгаар боломж болгон ашиглаарай. Бизнесийн чиглэлийн их ашиг амласан саналуудыг сайтар нягталж байж шийдвэр гаргаарай. Орлого олж болох бүх салбараас хилэнцийнхэн мөнгийг шүүрнэ. Ямар нэгэн төсөлд хөрөнгө оруулах гэж байгаа бол урьдчилан сайтар нягтлахыг зөвлөе. Хайр дурлалд идэвхтэй сар байх болно. Эсрэг хүйсийнхний анхаарлыг татахын тулд санаачилгатай байх хэрэгтэй. Гэр бүлтэй хүмүүс хань ижил, хамаатан садандаа анхаарал тавих шаардлагатай. 

Нум

Энэ сард хамтын ажиллагаа танд аз авчирна. Ажил мэргэжлийн тал дээр бүх зүйл таатай байна. Албан тушаал ахих бөгөөд энэ байр сууриа бэхжүүлэхийг хичээгээрэй. Зугаа цэнгээнээс аль болох хол байж ихэнх цагаа ажилдаа зарцуулах хэрэгтэй. Зорилтуудыг шийдэх уламжлалт аргаас татгалзаж, өргөн цар хүрээтэй сэтгэ. Ингэсэн тохиолдолд ажил хэрэг хялбархан бүтнэ. Чухал гэрээ хэлэлцээр хийх, албаны уулзалт, зөвлөгөөн явуулах, шинэ ажил хайхад тохиромжтой. Материаллаг байдалд сайн өөрчлөлтүүд мэдрэгдэнэ.

Матар

Санхүүгийн байдал сайжирна. Та санхүүгийн хувьд хөл дээрээ тогтох боломжтой болно. Ажлаа солих хэрэггүй, одоо байгаа орлогын эх үүсвэрээ алдахгүй байх хэрэгтэй. Бусадтай хамтран ажиллаж, уран зохиол, уран сайхны чиглэлээр хамтарснаар санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн хуульч, стилист, гоо сайхны мэс засалч болон гоо сайхны чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн ажил хэрэг ч сайн байна. Таны хардалт ихэвчлэн ямар ч үндэслэлгүй байх тул та хоёрын харилцаанд сэв сууж мэднэ. Тиймээс биеэ барьж, тоглоом шоглоомоор ч хардаж байгаагаа илэрхийлэх хэрэггүй.

Хумх

Хайр дурлалын сар айсуй. Гэхдээ таны бардам зан, хайр сэтгэлтэй тань зөрчилдөнө. Харилцааны эхэнд байгаа хосууд үл ойлголцох боловч удаан үргэлжлэхгүй. Сарын дундуур зугаа цэнгэлд хэт автах хандлагатай байгааг анхаараарай. Эрч хүчээр дүүрэн байх тул ямар ажлыг хялбар гүйцэтгэж чадна. Энэ нь таны карьер өсөхөд тусална. Гадаадад аялах магадлал өндөр байна. Шийдэмгий, зоригтой зан чанар өрсөлдөгчдийн дундуур толгой өөд алхан өнгөрөх боломж олгоно. Боловсрол, хууль зүй, гадаад харилцаатай холбоотой ажил эрхэлдэг хүмүүст илүү таатай.

Загас

Ажил хэрэг хэвийн голдрилоор явна. Өөртөө итгэх итгэлээ дахин олж аван, итгэл үнэмшлээ баталгаажуулж, авьяас билгийнхээ шинэ боломжуудыг нээхэд тустай. Ажлын байр хайж байгаа хүмүүст сайхан боломжууд гарч ирнэ. романтик учрал, болзоо, гайхалтай аяллуудаар дүүрэн байна. Гэр бүлийн хосууд ч хэдийн мартсан халуухан харилцаа, мэдрэмжээ сэргээх бол ганц бие хүмүүс хайртайгаа учирч, дахин ухаангүй дурлах магадлалтай. Эсрэг хүйсийнхэн таныг ихээхэн сонирхоно. Найрсаг үгс, сээтэгнэл, дурлалын тоглоом зэрэг нь нэг хэвийн уйтгарт өдрүүдэд шинэ тод өнгийг нэмнэ.

Эх сурвалж: bodyandsoul.com.au

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-01 66.181.166.134

Хамтатгах дотор хонь гээд явж байх юм. Тэгээд л үнэмшилгүй болгочих юм аа

Avatar

Зочин 2017-10-01 27.123.212.129

Shal hudlaa

Avatar

hi 2017-10-01 202.131.225.148

hilents gesen murtluu melhii bh yumaa6 sain naygtalj harj baij tabi l daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж