Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Өнөөдрийн цаг агаарын мэдээг толилуулъя.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 32-37 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгиин зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй Салхи  зүүн хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна.  Шөнөдөө Хэрлэн, Халх голын саваар 30-35 градус,  бусад нутгаар 26-31 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Ү
үлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус,  бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

2011 оны 01-р сарын 24-нөөс 01-р сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн өвөр говь болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27-нд говь, талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 31-36 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, Эхийн голын Баянбүрд, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө  26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж