Сурагчаа доромжилсон багшийг халжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Сурагчаа доромжилсон багшийг халжээ

Хэлэлцүүлэг тухайн өдрийн 10-12.00 цагийн хооронд нийслэлийн “Иргэний оролцооны танхим”-д болох ажээ.

Санкт Петербург хотын 684 дүгээр сургуулийн багш сурагчийнхаа духан дээр “тэнэг” гэдэг үг бичсэнийхээ төлөө ажлаасаа халагдлаа. Сургуулийн захиргаа энэ багшийг ёс зүйгүй гэж үзсэн хэмээн Санкт Петербург хотын Боловсролын хороо сэтгүүлчдэд мэдээллээ.

Хоёрдугаар ангийн сурагч найман настай хүү багш нь удаа дараа анхааруулсан ч тоолгүй гар дээрээ маркераар зураад байсан учраас багш нь хүүгийн духан дээр “тэнэг” хэмээн уг маркераар бичжээ. Хүүгийн ээж багшийн энэ үйлдлийн тухай сургуулийн захиргаанд мэдэгдэж, улмаар хуулийн байгууллагад зарга мэдүүлжээ. 

Ээжийн гомдол нотлогдсон учраас багшид Хөдөлмөрийн хуулийн наймдугаар зүйлийн 81-д заасны дагуу гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ ёс зүйгүй хандсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан байна.

Боловсролын хорооноос мэдээлснээр халагдсан багш харьцангуй олон жилийн туршлагатай, өмнө нь ямар нэг гомдол заргад холбогдож байгаагүй нэгэн байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж