Есдүгээр сарын 28-нд “Крым: Зуны улирлын үр дүн, 2017 оны чиг хандлага” сэдэвт видео хурлыг Москва-Симферополь хотын хооронд хийлээ.
“Российский фонд мира” сангийн тэргүүн Елена Сутормины мэдээлснээр 2017 оны зун Крымд аялсан жуулчдын тоо бага зэрэг буурсан нь өнгөрсөн жил хаалттай байсан Туркийн амралтын газрууд нээгдсэнтэй холбоотой байжээ.
Крымийн онцгой нэгжийн Нийтийн танхимын Экологийн асуудал эрхэлсэн Вячеслав Мартыновын хэлснээр 2017 оны зун Крымын хувьд тийм ч таатай байгаагүй байна. Уламжлал ёсоор тавдугаар сард нийт жуулчдын 10 хувь нь ирдэг бөгөөд харамсалтай нь өнгөрсөн тавдугаар сард Крым бороо ихтэй байжээ. Гэсэн ч энэ жилийн жуулчны сезоноор нийтдээ 4.5 сая жуулчин ирсэн нь өнгөрсөн 2016 онтой харьцуулбал дөрвөн хувиар буурсан үзүүлэлт ажээ. Эдгээр жуулчид Крымийн төсөвт нэг тэрбум рублийн орлого оруулсныг Вячеслав Мартынов онцоллоо.
Крым ОХУ-ын бүтцэд орсны дараагаас цөөрөөд байсан Украины жуулчдын тоо энэ зун өссөн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ