Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Шинэ УИХ-ын гишүүд наадмын өмнө, долдугаар сарын 6-ны өдөр тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш гурван сарын хугацаа буюу бүтэн нэг улирал өнгөрөөд байна.

(2017.X.2-2017-X.8)
 

Хонь

Азтай байна. Сэтгэл татам, хайр татам байдлаараа бусдын анхаарлыг татна. Ажилдаа бага зэрэг хичээхэд л илүү их мөнгөтэй болох боломжтой. Албан тушаал ахиж, үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Зарлагаа хэмнэж, мөнгөө хадгалах хэрэгтэй. Хайртай хүмүүстээ өөртөө цаг гаргаж, гэр бүлийн халуун уур амьсгалыг мэдрээрэй. Аялал, спорт алхаа, ууланд авирах зэргээр амралтын өдрийг эрүүл мэнддээ анхаарч өнгөрөөгөөрэй.

Үхэр

Энэ долоо хоногт шинэ төсөл эхлүүлэх, чухал баримт бичигт гарын үсэг зурах зэрэг онц чухал ажил төлөвлөхгүй байх нь дээр. Харин өмнө эхлүүлсэн ажлуудаа дуусгахад анхаарлаа хандуулаарай. Өөрийн тань зүгээс эрч хүчтэй, идэвхтэй ажиллахад таатай байх ч эсрэг талаас бэрхшээл учирч магадгүй. Энэ үе танд бизнесээ хөгжүүлэхэд сайхан боломж авчрах тэнгэрийн үзэгдэл тохиож байна. Цахилгаан тоног төхөөрөмж, элдэв багажтай болгоомжтой харьцах хэрэгтэй. 

Хамтатгах

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой үйл хэрэг бүтэмжтэй байна. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

Мэлхий

Долоо хоногийн эхээр бүтээлч байдал, гүн ухааны талаар эргэцүүлэн бодох, бие сэтгэлээ тайвшруулахад таатай. Бүх төрлийн ажил хойшлогдох шинжтэй. Чадах хирээрээ тодорхой аргачлал гарган хийж гүйцэтгэхийг хичээгээрэй. Гэртээ тайван амрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бусдын өмнөөс нэмэлт хариуцлага үүрэх шаардлагагүй. Чадах, чадахгүйгээ тооцож үзээд бусдын гуйлтад тэр дор нь хариу өгөх хэрэгтэй. Эс бөгөөс өөртөө стресс бухимдал нэмж, нэр хүндээ алдах болно. 

Арслан

Хэрвээ өдөр тутмын амьдрал болон хайр дурлалын асуудлаа зохицуулж чадахгүй бол ирээдүйн төлөвлөгөө зорилгод саад учрах болно. Магадгүй чухал шийдвэр гаргахад тохиромжтой үе биш байж болох юм. Тиймээс өөртөө цаг гаргаж энэ талаар дахин бодож үзэхийг зөвлөе. Хамгийн гол нь шийдвэр гаргахдаа өөртөө үнэнч байж, өөрт тохирохгүй зүйлээр оролдох хэрэггүй. Орлогын эх үүсвэрээ алдах, алдагдал хүлээх магадлалтай байна. 

Охин

Бүхий л ажил үйлд алтан дунджийг баримтлахыг од эрхэс зөвлөж байна. Та яаж ч хичээсэн таны зүтгэлийг үнэлэхгүй байж мэднэ. Сэтгэл санаа тавгүйтэж, ямар ч шалтгаангүйгээр уйтгарлан гуниглах, сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлэх хандлага ажиглагдана. Долоо хоногийн сүүлээр өдөр тутмын амьдрал, харилцаа холбоо өөрчлөгдөх бөгөөд та үүнд сэтгэл хангалуун байх болно. Сэтгэлээ илчлэхээс эмээх хэрэггүй. 

Жинлүүр

Гэр бүл, хосын харилцаанд таатай. Хайр дурлалын харилцаанд зүрх сэтгэлээ дагаж, ажил хэргийн асуудалд толгойгоо ашигла. Ганц бие хүмүүс сонголтоо хийхдээ сэтгэл зүрхээ сайтар чагнах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд ажил ихтэй байна. Аялж, зугаалах хүсэл их байвч танд зав чөлөө олдохгүй бололтой. Сэтгэл хөдлөлөө барьж, стресс бухимдалд автахаас зайлсхийгээрэй. Орлого бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.

Хилэнцэт

Хайрыг мэдрэх долоо хоног. Эдгээр өдрүүдэд та эргэн тойрны хүмүүсээс хайр халамжийг илүүтэй мэдрэх болно. Долоо хоногийн эхээр бага зэрэг бухимдаж, сэтгэл санаа тавгүйрхэх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал санаа зовоож байна. Гэр бүлдээ анхаарал тавьж, цаг гаргаарай. Эрч хүч нэмэгдэж, энерги сэргэнэ. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх боловч та бага зэрэг хичээл зүтгэл гаргаснаар санаснаас илүү амжилт олно. 

Нум

Хачирхалтай үйл явдлуудад бэлэн байгаарай. Ганц бие хүмүүс хайр дурлалаа нөхөрлөлийн хүрээнээс хайх хэрэгтэй. Хийх ажил ихтэй байх бөгөөд бусдаас тусламж хүсэхдээ цааргалах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал таны бодсоноос сайн байна. Стресс, бухимдлаас үүдэж толгой өвдөх, ходоод хямарч болзошгүй. Гэр бүлдээ илүү цаг гаргаж, өөрийгөө амраах хэрэгтэй. 

Матар

Долоо хоногийн эхээр бие өвдөж, сэтгэл тавгүйрхэх бололтой. Ажлаасаа чөлөө завсарлага авч амрах хэрэгтэй. Таны зөн совин хүчтэй байх төдийгүй удахгүй биеллээ олно. Гэнэтийн мэдээ таны амьдралд бүхэлд нь өөрчлөлт оруулна. Холбоо тасраад удсан хэн нэгнээс сураг дуулах бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байхыг анхааралдаа аваарай. Ажил хэрэгт саад үүсч, шийдвэрлэхэд багагүй хүч шаардана. 

Хумх

Долоо хоногийн эхээр таныг амжилт хүлээж байна. Ажил хайж байгаагаа хүмүүс цалин сайтай ажилд орж чадна. Таны амьдралд шинэ өөрчлөлт гарч эхэлнэ. Өдөр тутмын амьдрал, бусадтай харилцах харилцаанд тааламжтай өөрчлөлтүүд гарна. Хамт олны дунд үл ойлголцлоос болж сэтгэл гонсойж, урам хугарах бололтой. Энэ долоо хоногт эхэлсэн ажлаа эцэст нь хүргэхийн тулд идэвхтэй байх хэрэгтэй. Амралтын өдрийг гэртээ байж, тайван өнгөрөөхийг хичээгээрэй.

Загас

Хайр дурлалд ээлтэй. Сэтгэлээ илчлэх, гэрлэх санал тавихад таатай. Сексийн ба хайр сэтгэлийн харилцаа нь өөрт тань баяр баясгалан өөртөө итгэх итгэлийг авчирна. Ажил ихтэй байх боловч өөртөө цаг гаргаж дуртай зүйлсээ хийхийг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч өндөр байна. Бүтээлч чадвар, бэлгийн эрч хүч зөн мэдрэхүй бүгд нэмэгдэнэ. Санхүүгийн нөхцөл байдал эрс дээшилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж