Цэргийн цагдаагийн ажиллах журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ | News.MN

Цэргийн цагдаагийн ажиллах журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Цэргийн цагдаагийн ажиллах журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ

“Энэ үдэш хуурдаж чаддаггүй нь баярлаж, хуурдаж чаддаг нь баярлуулъя” хэмээн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тоглолт эхлэхийн өмнө хэллээ.

ЗХЖШ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/390 дүгээр тушаалаар Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг батлан гаргасан байна. Энэхүү журмыг бие бүрэлдэхүүнд танилцуулж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга /хошууч генерал Р.Сүхбат/, Хил хамгаалах ерөнхий газрын дарга /хошууч генерал Ц.Сэргэлэн/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга /хошууч генерал Т.Бадрал/-д үүрэг болгосон байна.

Цэргийн хүрээний нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны цэргийн алба хаагчид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн хил, Дотоодын цэрэг, Онцгой байдлын албаны сонсогчийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ий хэрэгжилтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Цэргийн цагдаагийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, Монгол Улсын хууль, “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн заалтуудыг цэргийн хүрээ /хотхон/, анги, байгууллага, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхэд оршиж байгаа юм байна.

ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг хавсралтаар нийтэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АХМАД ДАЙЧИН 2017-10-01 66.181.184.228

ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ Ц.А.Х ГУДМАНД ТАМХИ ЗУУЖ, С О Г Т У У АЛХДАГГҮЙ БАЙЛАА. ЦЭРЭГ ЭР ГЭДЭГ ХУУЛЬ, ЦЭРГИЙН ДҮРМИЙН ХАТУУ ЧАНДЛАЛ ДОР АЛБА ХААХ ЁСТОЙ. ДЭГЛЭМ ЖУРАМ ХАТУУ САХИЛГА БАТ БОЛ ДЭВЖИЖ ДЭЭШЛЭХИЙН ҮНДЭС ЮМ ДАА

Avatar

Hudlaa 2017-10-01

Shall hudlaa deer yed heterhii nahal bsan. Odoo shal oor bolson. Avtobusnii buudal deer zondoo sogtuu tsergiinhen hevtej bdag bsan shuu

Avatar

Ahmad Daichin 2017-10-01 202.9.42.150

Gants ug geehgui boljdee.

Avatar

АХМАД ДАЙЧИН 2017-10-01 66.181.184.228

ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ Ц.А.Х ГУДМАНД ТАМХИ ЗУУЖ, [Хориотой Үг] АЛХДАГГҮЙ БАЙЛАА. ЦЭРЭГ ЭР ГЭДЭГ ХУУЛЬ, ЦЭРГИЙН ДҮРМИЙН ХАТУУ ЧАНДЛАЛ ДОР АЛБА ХААХ ЁСТОЙ. ДЭГЛЭМ ЖУРАМ ХАТУУ САХИЛГА БАТ БОЛ ДЭВЖИЖ ДЭЭШЛЭХИЙН ҮНДЭС ЮМ ДАА

Avatar

Зочин 2017-10-01 66.181.178.72

Цэрэг дагуулсан офицер явдаг байж билээ. Хамцуундаа улаан даавуу уясан. Коминдантын эргүүл гэж. Одоо бүхээгтэй ачааны тэрэг биш жип хөлөглөх биз ээ.

Avatar

Зочин 2017-10-01 66.181.184.228

2 хаалгандаа улаан таван хошуутай модон бүхээгтэй шар ГАЗ-53 ууд санаанд тод байна шүү

Avatar

Зочин 2017-10-01 43.242.243.74

Комендант мөн л дөө.

Avatar

Хуучин цэрэг 2017-10-01 182.160.4.0

Комендант сэргэлээ. Тэдэн зөрчил илрүүлсэн гэж тоон үзүүлэлтээр шагнаад эхэлбэл эд нар чинь машин ачдаг хулгайчууд шиг улайраад… элдэв шалтгаантай шалтгаангүй нөхдүүд эрдсэндээ эсвэл айсандаа, анги нэгтгэлээ бодсондоо амь хайргүй зугтаад баахан авто осол гарах вий дээ. Хотод бараг хэдхэн зуун машин явдаг байхад ийм осол гарч л байсан. Одоо бол ухасхийгээд л хөөгдсөн нь ч хөөсөн нь ч ум мани бадми хум шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж