Оксфордоос Ан Сан Су Чигийн хөргийг буулгажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Оксфордоос Ан Сан Су Чигийн хөргийг буулгажээ

УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд иргэдийн банкинд хадгалуулсан мөнгөнөөс хүүгийн татвар авахаар тусгаад байна.

Оксфорд их сургуулийн хүндэт самбарт өлгөсөн Мьянмарын улстөрч Ан Сан Су Чигийн хөргийг буулгажээ. Олон улс исламын шашинт рохингья үндэстний төлөө Ан Сан Су Чиг юу ч хийхгүй байгааг шүүмжилж байгаа юм. Ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чиг олон жил шоронд хоригдсоны дараа суллагдахад Оксфорд их сургууль хүндэт докторын зэрэг олгосон байжээ. Ан Сан Су Чигийн хөргийн оронд Япон зураачийн бүтээлийг өлгөсөн байна.

Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чи өнгөрсөн долоо хоногт рохингья үндэстний эсрэг хүний эрх зөрчихийг зогсоохыг уриалсан боловч цэргийн ажиллагаа, үндэстний цэвэрлэгээний талаар дурдаагүй байна. Тэрбээр 1967 онд Оксфордын Сэнт-Хьюгийн коллежийг төгссөн бөгөөд 2012 онд хүндэт докторын тэмдгээр шагнуулжээ.

Мьянмарт исламын шашинт рохингья үндэстний эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл газар авснаас олон мянган хүн хөрш Бангладеш улс руу дүрвээд буй юм.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж