Мьянмарын исламын шашинт рохингья үндэстнийг тээвэрлэж явсан завь Бангладешийн эргийн ойролцоо осолдсоноос 60 хүн живжээ. НҮБ-ын төлөөлөгчийн мэдээлснээр 23 хүний цогцсыг олж гаргасан ба 40 гаруй хүн сураггүй болжээ.
Мьянмарын Рахине мужид өнгөрсөн наймдугаар сараас хойш явагдаж буй цэргийн ажиллагаанаас дүрвэсэн рохингьячууд хөрш исламын шашинт орнууд руу дүрвэх болсон юм. Мьянмарын цэргийн ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 25-нд рохингья үндэстний хэсэг залуус цагдаагийн постууд руу дайрсны дараа эхэлжээ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш 500 мянга гаруй рохингья үндэстэн хөрш Бангладеш улс руу дүрвээд байна. Исламын шашинт орнуудын зүгээс буддын шашинт Мьянмар улсыг үндэстний цэвэрлэгээ явуулж байгаад буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА