Францын агаарын тээврийн “Air France” компанийн 496 зорчигчтой нисэх онгоцны нэг хөдөлгүүр агаарт ажиллагаагүй болжээ. “Airbus A380” нисэх онгоц Атлантын далай дээгүүр нисч явахад хөдөлгүүрт саатал гарснаас Канадад яаралтай газардсан аж.
Парис хотоос Лос-Анжелес хүрэх нислэг 15.42 цагт аюулгүй газардсан байна. Гэхдээ нисэх онгоц газардсаны дараа зорчигчдыг буулгалгүй хэдэн цаг хүлээлгэжээ. Учир нь Канадын Goose Bay нисэх буудалд “Airbus A380” нисэх онгоцонд таарах тоног төхөөрөмжгүй байсан гэнэ. Зорчигчдыг Монтреалаас хоёр ширхэг Boing 777 нисэх онгоц илгээж тээвэрлэсэн байна.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА