АНУ Пхеньянтай шууд харилцаатай байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

АНУ Пхеньянтай шууд харилцаатай байгаа гэв

“Шууд Ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтад Хэнтий аймгаас хамрагдагсад аймгийнхаа төвд сум бүрийн иргэдийг төлөөлсөн 143 хүнд сургалт хийлээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хятадын дарга Си Жинпинтэй Пхеньяны асуудлыг хэлэлцжээ

АНУ нь Пхеньянтай шууд харилцаатай байгаа гэдгийг төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгджээ. Тиймээс АНУ нь Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх боломжтой байгаа хэмээн тэрбээр Хятадад айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна. Гэвч өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх нь үр дүнгүй хэмээн мэдэгдсэн билээ.

 “АНУ нь Хойд Солонгосын өнөөгийн дэглэмийг унагаахыг дэмжихгүй…Гэвч Хойд Солонгосын эрх баригчид цөмийн зэвсэглэлээс татгалзах талаар яриа хэлэлцээ хийх сонирхолтой эсвэл бэлэн эсэх дохио өгөхгүй байна” хэмээн төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науэрт мэдэгджээ.

Хойд Солонгос нь зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, Японы дээгүүр баллистик пуужин харваснаас хойш олон улсын нөхцөл байдал түгшүүртэй байгаа юм. Гэхдээ АНУ-аас Хойд Солонгостой хэд хэдэн сувгаар шууд харилцаатай байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж