Ерөнхийлөгч ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв | News.MN

Ерөнхийлөгч ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-аас Монгол Улсын 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг есдүгээр сарын 14-ний өдөр баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг Монголын ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монголын ахмадын өдөр 10 дугаар сарын 1-нийг тохиолдуулан Монголын үе үеийн бахархал, үлгэр дууриал болж явдаг ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Ахмадаа хүндлэх, тэдний билэг сургаалийг сонсох нь монголчуудын зан чанар, өв уламжлал юм. Аливаа нийгмийн өсөлт хөгжил нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, гурван үеийнхний тасаршгүй хэлхээ, уялдаагаар л хэрэгждэг болох нь түүхээр нотлогдсон үнэн.

Тийм болохоор ахмадаа асарч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шийдвэр, шийдлүүдийг төр цаг үргэлж гаргаж, хэргжүүлж байх учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ямагт анхаарч ажиллах болно.

Ахмадууд маань монголчуудын хамгийн туршлагатай, хал үзэж юмсын ялгаа зөрөөг ойлгодог, мэдэрдэг болсон хэсгийнхэн болохын хувьд нийгмийнхээ амьдралд авч гээхийн ухааныг нэмэрлэж, улс орныхоо хөгжилд цаашдаа хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би гүнээ итгэдэг. Байгууллагууд, хамт олон бүр ахмадын өдрөөр буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдний арвин их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээс хойч үедээ өвлүүлэхэд анхаарч, санаачлагатай ажиллахыг уриалж байна.

Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Улаанбаатар хот

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр” гэжээ.

Эх сурвалж: president.mn

 

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад 2017-10-01 182.160.33.61

Өнөөдөр чинь баяр билүү?Өглөөнөөс үдэш хүртэл ажлаад ирлээ.Амьдрал сайжирч сайхан болох байх гэж найдаж бна.Ерөнхийлөгч ахмад настнуудаа "Насны хишиг"-ээ адил тараадаг болгоорой

Avatar

Зочин 2017-10-01 59.153.113.154

etonhiillvhee ta ondor nastai eejtei hun jatgal zovlongiin sain medne emee ovoo eej aabguii hunii zovlon bas sudlah heregtei shuu i

Avatar

Зочин 2017-10-01 202.9.43.175

НЯМСҮРЭН ЯАГААД ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ МЯАЛЖ БИЧИХГҮЙ ТЭСЭВ?

Avatar

Зочин 2017-10-01 202.179.26.53

OРОС МАЯГИЙН ХЯМДХАН ХУДЛАА ОРИЛОО ЖҮЖИГЧИН.

Avatar

Хөөрхий Монголын ахмадууд 2017-10-01 202.9.40.173

Бүгд шахуу тэтгэврийн зээлтэй, тарчигдуу амьдарч байна даа. Ядаж эрүүл энхийг хүсье настан буурлууддаа.

Avatar

Зочин 2017-10-01 202.70.46.217

Баярлаж байнаа. Еронхийлогч минь! Одоо бидний толгойн евчин болсон энэ элдэв зээлийг хvчингvй болгоод егчихвел амьд насны минь сvvлийн он жилvvд бусад улсын хvний дайтай енгерех гээд байгааг та минь болгоож байгаа гэдэгт итгэж байгаа шvv.

Avatar

Ahmad 2017-10-01 107.147.7.203

Bayarlalaa Saihan mendchilgee baina Eronhiilogchdoo ajil in ondor amjilt husie Mongol eh ornoo zov saihan hogjuuleerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж