Энэ намрын трэнд гутлууд

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Энэ намрын трэнд гутлууд

Ерөнхийлөгч жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгох зарлиг буулгасны дагуу нийслэлд болон бүх аймаг, сумдад өнөөдөр мод тарих их ажил өрнөж байна.

2017 оны хавар, намрын гутлын тренд болж буй гутал нь хурц электро өнгөтэй, үдээстэй, хадаасан өсгийтэй, дөрвөлжин өсгийтэй, өвдөг хүрсэн, гуя давсан гээд олон янзын загвартай байх нь ээ.   Энэ дундаас 2017 оны гутлын загварт голлох таван трендийг толилуулъя.

’80-аад оны оймстой загвар эргэж моодонд орж байна

1980-аад оны бүсгүйчүүдийн гангарах дуртай  байсан оймсон гутал  эргэн ирж байна. Голдуу элгэн материалаар хийгддэг уг гутал эргэн ирэхдээ  интоорын улаан өнгөтэй, дээрээ товойлгосон хээн чимэглэлтэй болж энэ цагийн бүсгүйчүүдийг  байлдан дагуулж буй юм. Элдэв янзын бичигтэй богино ханцуйтай цамц болон деним богино банзалтай дэгжин хосолно.

Урт үдээстэй гутал зөвхөн спортын загвар биш  

Голдуу спорт гуталд байдаг үдээс  Их Британийн хатан хаан Викториягийн эринээс улбаатай.  Харин сүүлийн үед үдээс дахин моодонд орж, үдээстэй корсет даашинзнаас авахуулаад урт түрийтэй,  урт үдээстэй  гутал тренд болж байна.

Моодноос гардаггүй өсгийтэй хагас түрийт

Хагас түрийтэй, хар гутал, хадаасан өсгийтэй, зузаан өсгийтэй эсвэл платформ ултай байхаас үл хамааран хэзээ ч моодноос гардаггүй бөгөөд намар намрын гутлын гол трендэд багтаж ирсэн. Учир нь хагас түрийтэй хар гутал деним жинс, савхин хүрэмтэй хослохоос гадна эрээн даашинз, богино банзал, урт хүрэмтэй  ч төгс харагддаг.

Дэгжин цагаан

Хадаасан өсгийтэй эсвэл зузаан өсгийтэй бай ялгаагүй цагаан арьсан гутал бол ретро өнгөний хослол болж чаддаг. Цагаан гутлыг одуудаас гадна зөвхөн дэгжин бас хамгийн цэмцгэр хүмүүс сонгодог. Хэрэв та олон хүний анхаарлын төвд байхыг хүсвэл дэгжин цагааныг энгийн уранхай жинс, богино ханцуйтай цагаан цамцтай хослуулаарай.

Шинэ тренд урт түрийт

Энэ намрын хамгийн эрэлттэй, хамгийн халуухан загвар бол урт түрийт.  Түрий нь өвдөгнөөс дээш давсан энэ гутал загвар өмсөгч ‘сахиусан тэнгэрүүдийн” ачаар тренд болж чадсан.

Урт хөлтэй, өндөр бүсгүйчүүдийн хамгийн их дурладаг урт түрийтэй гутал намхан нуруутай, тийм ч урт биш хөлтэй бүсгүйг  хүртэл хүртэл нуруулаг харагдуулдаг байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж