Тамхины хяналтын тухай хуулийг өөрчилнө | News.MN

Тамхины хяналтын тухай хуулийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Тамхины хяналтын тухай хуулийг өөрчилнө

УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Хуулийн төсөлд Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэн хуулийн зарим нэр томъёог тодорхойлох, тамхины сав баглаа боодлын эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг өөрчлөх, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, тамхины ургамал тариалгыг хориглох, тамхины онцгой албан татварын хэмжээг өсгөх, байгууллагын дотоод орчныг тамхигүй орчин болгох, хууль бус худалдааг хориглох, гаалийн зарим хяналтын бүсээр тамхи импортлох, экспортлохыг хориглох зэрэг асуудлыг тусгаж байгаа аж.

 Б.БАТ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2017-10-01 66.181.181.196

УИХ-ын гишүүдэд,тамхи,мамих. энээ тэрээ гэхээс өөр чухал ажилууд байдаггүй юм уу?

Avatar

зочин 2017-10-01 66.181.181.196

Энэ Баттөмөр гэгч.тэр бенз Эрдэнэчимэг шиг амьтны х****л бүү аваасай билээ.

Avatar

Зочин 2017-10-01 66.181.178.72

Бөөс.хирнээсээ салаагүй байж тамхи яриад ч яах юм билээ. Иргэдээ усанд ордог нөхцөл эхлээд бүрдүүлчих.

Avatar

Зочин 2017-10-01 66.181.178.72

60 аад оны үеийн соёлын довтолгооноор 7 хоногт 1 удаа усанд ордог явдал одоо бүүрч байхгүй болжээ. Ж: нь автобус. Улсын эмнэлэгүүдэд ороод үз.

Avatar

Зочин 2017-10-01 66.181.184.228

тамхинаас өмнө нус цэрээ хаядагтай хатуу тэмцмээр дээ

Avatar

Зочин 2017-10-01 66.181.184.228

Тамхичдыг гаргаж чадахгүйгээс хойш тамхины цэгүүдийг гудманд хангалттай байгуулах хэрэгтэй. Гадныхан тийм л байдаг. Олон нийтийн газрууд тамхигүй орчин байж болно.

Avatar

Зочин 2017-10-01 66.181.178.72

Шөнийн гудамжины арга хэмжээнд архи тамхины хууль үйлчилдэггүй юм уу. Гудамж талбайг хагас бүтэн сайнд тогтмол хааж хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж байхад Төр гэж бна уу. Архичидын гудамж болж бнаа.

Avatar

Зочин 2017-10-01 202.131.235.11

гудамжинд хүний урд гарчаад тамхины утаагаа гаргаад агаар орчин бохирдуулаад бусдыг дам тамхидалтад оруулж хордуулаад байгаа нөхдийг торгоод өгөөчээ тийм торгууль ногдуулсан цагдаад урамшууллын мөнгийг нь олгоод байх хэрэгтэй

Avatar

зочин 2017-10-01

Нэмэлт,өөрчлөлтөө бодолтой л хийгээрэй дээ.

Avatar

Тэнэгүүд 2017-10-01 202.21.106.149

тамхины ургамал тариалгыг хориглох гэдэг бол хамгийн буруу заалт, яаж ч бодсон гадаадад үйлдвэрлэсэн тамхинд хордож байснаас, тэртэй тэргүй тамхиар бие хордуулж байгаа юм чинь эх орныхоо тамхинд хордмон нь хамаагүй дээр. Мөн тамхины ургамалыг гадаадаас авна гэдэг тэ нэг хэрэг.

Avatar

Тэнэгүүд 2017-10-01 202.21.106.149

тамхины ургамал тариалгыг хориглох гэдэг бол хамгийн [Хориотой Үг] заалт, яаж ч бодсон гадаадад үйлдвэрлэсэн тамхинд хордож байснаас, тэртэй тэргүй тамхиар бие хордуулж байгаа юм чинь эх орныхоо тамхинд хордмон нь хамаагүй дээр. Мөн тамхины ургамалыг гадаадаас авна гэдэг [Хориотой Үг] хэрэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж