Япон руу явах  23 төрлийн виз бий

Хуучирсан мэдээ: 2017.09.30-нд нийтлэгдсэн

Япон руу явах  23 төрлийн виз бий

Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

‘Болд трэйд’ ХХК-ийн ‘Шинэ түвшин’ гадаад хэлний сургалтын төв Япон Улсын ‘Жото’ хэлний сургуулийн зөвлөх багш Фүкүхара Такүми /Б.Гандүш/-ийг Монголдоо урьж Японд сурч ажиллах хүсэлтэй иргэдэд өнөөдөр /2017.09.30/ илтгэл тавьж зөвлөгөө өглөө. 

Фүкүхара Такүми нь Токиогийн гадаад хэлний сургуулийн магистрийг төгсөөд 2010 он хүртэл багшилжээ. Энэ үедээ гадаад оюутнууд Япон улсад суралцахад тулгардаг бэрхшээл, асуудлууд дээр сурагчидтай хамтран ажиллаж, тэднийг дэмжиж ирсэн байна. Иймээс энэ чиглэлээрээ 2010 оноос одоог хүртэл “ГАЛ” ХХК-г үүсгэн байгуулан ажиллаж байгаа аж.

Тэрээр илтгэлийн үеэр ‘Япон руу явж болох 23 төрлийн виз байдаг. Аялах, сурах, ур чадвараа дээшлүүлэх гээд олон төрлийн виз гардаг. Харин оюутнууд хоёр жилийн хугацаатай сурах виз даруулж болно. Япон Улсын Цагаачлалын алба визний асуудлыг голчлон хариуцдаг. Оюутны визний материалыг Цагаачлалын албанд бүрдүүлж өгөөд 2-3 сар болж байж авдаг. Жишээлбэл, дөрөвдүгээр сард хичээлдээ орох оюутнууд дор хаяж таван сарын өмнө визний материалаа бүрдүүлж хүсэлтээ өгөх хэрэгтэй. Тэгэхээр 11 сарын үед материалаа өгсөн байх шаардлагатай гэсэн үг. Мөн хүүхдүүд маань Японд очоод аливаа өргөдөл, хүсэлт бөглөхдөө их алдаа гаргадаг. Сурлагын намтар дээрээ он жилээ гээсэн, дутуу бичсэн аль эсвэл андуурч их алддаг’ гэв.

Сурахын хажуугаар шаргуу хөдөлмөрлөж байж ирэх жилийн сургалтын төлбөрөө хийх боломжтой. Хоёр жилийн хугацаанд хувийн зохион байгуулалт сайтай байвал зардлын мөнгөө нөхөн ирэх боломжтой талаар тэр хэлж байлаа.

Харин ‘Болд трэйд’ ХХК-ийн ‘New level’ буюу ‘Шинэ түвшин’ сургалтын төвийн менежер Б.Тэмүүжин энэ талаар ‘Манай сургалтын төвд 3-6 сар сураад Японд хэлний хоёр жилийн  сургуулиудад явах боломжтой. Хүүхдүүд маань Японд очоод сурангаа ажил хийх боломжтой. Манай төлөөлөгч хүлээн аваад сургууль, байр, ажилд нь оруулчихдаг.  Тухайн хүүхэд маань хоёр жил сурах хугацаандаа зардлаа нөхөх боломжтой.  Эндээс анх явахад их зардал гардаг. Жишээ нь, онгоцны тасалбарын мөнгө, сургалтын төлбөр, визний материал бүрдүүлэлт дээр нь бид туслалцаа үзүүлж 10 сурагчид зээл олгосон’ гэлээ.

‘Шинэ түвшин’ сургалтын төв нь байгуулагдсан хоёр жилийн хугацаанд 20 гаруй хүүхдийг Японд сургахаар явуулжээ. Японд очсон оюутнуудын хичээлийн ирц 90 хувиас дээш мөн анги дэвшсэн, ажилд орсон байвал виз сунгах боломжтой байдаг юм байна.

Г.ТҮШИГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж