“Аз хур” номын их дэлгүүр 72 цагийн хямдрал зарлаад байна. Есдүгээр сарын 29-ний өдрөөс 72 цагийн турш номондоо 72 хувийн хямдрал зарлаад байгаа юм. Ном авах гэж дугаарласан хүмүүсийн цуваа хэд нугарсан зургийг олон нийтийн сүлжээгээр цацаж хүмүүс, тэр дундаа залуучууд номонд дурлах болсон талархалтай мэдээ уншсан биз ээ. Хямдралтай худалдаа зөвхөн ‘Азхур’ номын их дэлгүүр дээр аравдугаар сарын 1-ний өглөөний 09.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
72 цагийн хямдрал тасралтгүй үргэлжлэх бөгөөд шөнийн цагаар ч ажиллах юм байна.
Д.Цэц