ЭСЯ-наас монголчууддаа хандан анхааруулга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2017.09.30-нд нийтлэгдсэн

ЭСЯ-наас монголчууддаа хандан анхааруулга гаргалаа

”Дэйли Мэйл” болон Их Британийн хөлбөмбөгийн шилдэг аналистик Нэйл Эштон Английн хөлбөмбөгийн холбоог тойрсон асуудлаар нийтлэл бичлээ.

Өмнөд Солонгос жил бүрийн намар “Ургацын баяр” тэмдэглэдэг. Энэ жилийн ургацын баяр аравдугаар сарын 4-ний өдрөөс эхэлнэ. Ургацын баярын үеэр тус улсын иргэд 3-5 хоног амардаг уламжлалтай. Солонгосчууд амралтаараа аав ээж, ахан дүүсээрээ аялж зугаалан гэр бүлийн баяр зохиодог. Ургацын баярын амралт гадаадаас очиж ажиллагсдад ч хамаатай. Тиймээс Монголын Элчин сайдын яамнаас БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудадаа хандан анхааруулга гаргажээ. Анхааруулгад:
“БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийн тоо энэ оны есдүгээр сарын байрдлаар 38440-д хүрээд байна. Энэ нь 2015 онтой харьцуулахад даруй 10 гаруй мянга, 2016 оноос таван мянга орчим хүнээр өссөн үзүүлэлт юм. БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, ялангуяа хүнд гэмт хэрэг үйлдэх явдал буурахгүй байна. 2015 онд манай улсын 1393 иргэн хэрэг зөрчилд холбогдож байсан бол 2016 онд 1758 болж 26.6 хувиар өссөн байна. Солонгосын эрүүгийн хэргийн судалгааны байгууллагын мэдээгээр БНСУ-д оршин сууж буй гадаадын иргэдийн дунд хүнд гэмт хэргийн үзүүлэлтээр манай улс дээгүүр байранд орох болсон. Иймд БНСУ-д зорчиж буй болон оршин сууж байгаа манай иргэд анхаарал, болгоомжтой байх, тус улсын хууль тогтоомжийг чанд сахин мөрдөх, аливаа гэмт хэрэгт татагдан орохоос сэргийлэх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна. Иргэн Та ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдсон бол ЭСЯ-ны 02-798-3464 болон 010-9605-9798 дугаар утсанд яаралтай холбогдоно уу” гэжээ.

Д.Цээнэ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж