БНАСАУ дахин туршилтад бэлтгэж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.09.30-нд нийтлэгдсэн

БНАСАУ дахин туршилтад бэлтгэж эхлэв үү?

УИХ жилдээ ганц удаа нухацтай хэлэлцдэг улсын төсвөө хэлэлцэж байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөлөө.

Хойд Солонгосын нийслэл Пхеньян дахь пуужингийн үйлдвэрээс хэд хэдэн баллистик пуужин зөөн гаргасан тухай Өмнөд Солонгосын KBS телевизийн мэдээллийг “Ройтерс” агентлаг онцолжээ.

АНУ болон БНСУ-ын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр Умардын эрх баригчид Пхеньяны хойд зүгт Санум-дунг байрлах Пуужингийн судалгаа, хөгжүүлэлтийн үйлдвэрээс тив алгасах хэд хэдэн баллистик пуужинг нүүлгэн шилжүүлсэн байна. Пуужингуудыг чухам хэзээ зөөж гаргасан, хаана зөөвөрлөж аваачсан тухай мэдээлэл харин байхгүй.

БНАСАУ-ын энэ үйлдлийг Пхеньян дахин цөмийн туршилтад бэлтгэж байж болзошгүй гэж KBS мэдээлжээ. Гэхдээ Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас одоогоор тус бүс нутагт ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй гэсэн байна. Тэд аравдугаар сарын 10-нд тохиох БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 72 жилийн ойн өдрөөр Пхеньян өдөөн хатгасан үйлдэл гаргаж болзошгүй гэж сэрэмжилж байгаа аж.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж