С.Мияарагчаа “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Чехийн Прага болон Польшийн Варшав хотноо болж буй жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний өдрийн барилдаан дууслаа. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 39 орны 329, эмэгтэй 30 орны 193 жүдоч өрсөлдөж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс Чехэд болж буй эрчүүдийн “тулаан”-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, С.Ням-Очир нар 73 кг-д, Г.Болдбаатар 60 кг-д өрсөлдлөө. Манай бөхчүүдээс 60 кг-д өрсөлдсөн Г.Болдбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн барилдаанд Украйны бөхийг ялсан боловч гуравдугаар тойргийн барилдаанд Унгарын жүдочид хоёр торгуулж, юко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээж, тэмцээнийг орхисон юм.
Харин тэмцээний 73 кг-ын жинд өрсөлдсөн Х.Цагаанбаатар эхний тойрогтоо Беларусын тамирчин Витали Шаулиукт ялагдсан бол энэ жинд хүч үзэж байгаа ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир нар мөнгөн медалийн төлөө хоорондоо таарч барилдлаа.

С.Мияарагчаагийн хувьд тойргийн барилдаануудад Австри, Унгар, Чехийн тамирчныг цэвэр ялж, улмаар шийдвэрлэх барилдаанд Португалийн Андре Алвеыг мөн цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд шалгарч үлдсэн бол долоо хоногийн өмнө болсон Олон улсын гранпри тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа ОУХМ С.Ням-Очирын хувьд энэ удаа эхний тойрогтоо Томас Урбансокыг ялж, улмаар Бельги, ОХУ-ын тамирчдыг тойргийн барилдаанд ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын бөхийг ялснаар С.Мияарагчаатай мөнгөн медалийн төлөө буюу зооны аваргын төлөө барилдахаар шалгарсан байлаа. Ингээд манай хоёр бөхийн зооны аваргын төлөөх барилдаанд ОУХМ С.Мияарагчаа С.Ням-Очирыг вазари үнэлгээгээр ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Манай бөх аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Бан Гү Мин-тэй өрсөлдөж, энэ барилдаанд өрсөлдөгчдөө ялагдсанаар “Дэлхийн цом”-ын тэмцээний Чех дэх цувралаас мөнгөн медаль хүртлээ. БНСУ-ын бөх Бан Гү Мин Ази тивийн хошой аварга жүдоч юм. Харин С.Ням-Очирын хувьд хүрлийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт үлдэж, эхний өдрийн тэмцээний дараах байдлаар Монголын жүдочид амжилтаараа тавдугаарт бичигдээд байна. Түүнчлэн өнөөдөр Польшийн Варшавт эхэлсэн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай тамирчин М.Уранцэцэг өрсөлдлөө. Түүний хувьд эхний тойрогтоо Болгарын бөхийг ялсан ч дараагийн өрсөлдөгч болох Францын жүдочид ялагджээ.

Ийнхүү буурал Европт болсон цуврал тэмцээнээс Монголын жүдочид одоогийн байдлаар гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна /Х.Цагаанбаатар-алт,хүрэл, С.Мияарагчаа-гурван мөнгө, Д.Төмөрхүлэг-алт, хүрэл, С.Ням-Очир-алт/.

Тэмцээний хоёр дахь өдөр барилдах бөхчүүдийн тухайд:

Эрэгтэй:

81 кг: Г.Ууганбаатар – Жакоб Кубеник /Польш/

90 кг
: Д.Нямхүү – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Мурат Газиев /ОХУ/

-100 кг:
Б.Тэмүүлэн – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Прзим Матужасек /Польш/ 

-100 кг: Н.Түвшинбаяр – Асхаб Гостиев /ОХУ/

Эмэгтэй:

-78 кг:
П.Лхамдэгд – Ами Коттон /Канад/

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж