Вьетнамын "OceanBank"-ны дарга асанд цаазаар авах ял оноов

Хуучирсан мэдээ: 2017.09.30-нд нийтлэгдсэн

Вьетнамын "OceanBank"-ны дарга асанд цаазаар авах ял оноов

“Мосгорсуд” (Москва хотын шүүх) “Pussy Riot” панк хамтлагийн дуучдын нэг Екатерина Самуцевичийн ялыг тэнсэн болгож суллажээ. Давж заалдах шүүхийн ажиллагааны үр дүнгийн талаар Герман, Оросын ажиглагчид DW агентлагт тайлбар хийжээ.

ХАНОЙ. /Би-Би-Си/. Вьетнамын хамгийн том банк болох ‘OceanBank’-ны дарга асанд хууль бус зээл олгон хэдэн сая долларын луйвар хийсэн хэрэгт оролцсоных нь төлөө цаазаар авах ял оноолоо гэж ‘Би-Би-Си’ агентлаг мэдээлэв.

‘OceanBank’-ны Ерөнхий захиралын алба хашиж байсан Нгуен Хуан Соныг хууль бус аргаар мөнгө олсон, эрх мэдлээ буруугаар ашигласан, эдийн засгийн буруу менежмент хийсэн хэмээн буруутгасан байна.

Энэхүү авилгын томоохон хэрэгт орооцолдсон хэд хэдэн ажилчдад урт хугацаагаар хорих ял оноожээ. Нгуен Хуан Соны өмгөөлөгчийн ‘Ройтерс’ агентлагт хэлснээр тэрбээр уг шийдвэрийг давж заалдана гэжээ.

‘OceanBank’-ны тал хувь нь төрийн өмчид байдаг бөгөөд Соны төрийн мөнгийг шамшигдуулсан хэрэг нь нэлээд ноцтой болж байгаа юм.

‘Эмнести Интернейшнл’-байгууллагаас Вьетнам улсыг дэлхийн хамгийн хатуу ял оноодог улсуудын нэг гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч дээд тушаалын албаны хүнд цаазаар авах ял оноож буй нь сүүлийн хэдэн жилд анх удаа болж байгаа юм.

Х.Сарнай

Эх сурвалж: montsame.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж