Цэргийн цагдаа нар маргаашаас шинэ дүрмээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.09.30-нд нийтлэгдсэн

Цэргийн цагдаа нар маргаашаас шинэ дүрмээр ажиллана

Америкийн ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромнитай хийсэн анхны халз маргаанд амжилтгүй оролцсоноо хэтэрхий эелдэг байсных хэмээн радиогийн хөтлөгч Том Жойнерт ярилцлага өгөхдөө өөрөө хэлжээ.

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын даргын тушаалаар батлагдсан Цэргийн цагдаагийн ажиллах журам маргааш (2017.10.01)-аас хэрэгжиж эхэлнэ.
Энэхүү журам нь цэргийн хүрээний нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны цэргийн алба хаагчид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн хил, Дотоодын цэрэг, Онцгой байдлын албаны сонсогчийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
Цэргийн цагдаагийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, Монгол Улсын хууль, Цэргийн нийтлэг дүрмүүдийн заалтуудыг цэргийн хүрээ /хотхон/, анги, байгууллага, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхэд орших ажээ.

Жич: “Цэргийн цагдаагийн ажиллах журам” -ыг доор хавсаргав.

Д.Цэц

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж