Энэ жил бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр 110 худгийг шинээр барьж байгуулахаар болжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум төгрөгөөр барих уг 110 худгаас 96 худгийн гэрээ байгуулагдан ажил гүйцэтгэгдэж байгаа юм байна.
Мөн өндөр хүчин чадалтай өрмийн машины түрээсийн төлбөрт инженерийн хийц бүхий 53 худаг шинээр баригдах юм. Харин орон нутгийн төсвийн хөрөнгөөр 90 цэгт газар доорхи усны хайгуул хийх ба 100 худаг шинээр гаргахаар төлөвлөжээ.
Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүнэлтээр 15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн 153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гарчээ.
Г.Түшиг