Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаагаар хаах гэж байна.
Тухайлбал, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд дээрх авто замын хөдөлгөөнийг өнөөдрийн 23.00 цагаас аравдугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн хучилт хийх юм байна.
Иймээс иргэд зорчигчдыг дээрх хугацаанд өөр зам сонгон зорчихыг анхааруулж байна.
Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялга, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэйгээр шинэчлэгдэж байгаа юм.
Г.Түшиг