“Алтан жолоо’ группын ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор нандин авто машины парад, үзэсгэлэн өнөөдөр /2017.09.30/ зохиогдож байна.
Парад Орбитаас Баруун дөрвөн зам, Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд цуваагаар явах бөгөөд 12.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэх юм.
Уг парадад 1930 аад оноос эхлэх тээврийн салбарын түүхийг илтгэсэн автомашин явах аж. Тухайн цаг үедээ гангараа болж байсан ховор сонин машинууд оролцох бөгөөд хуучны ховор автомашинуудыг нэг доороос үзэж сонирхох боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм.
Үзэсгэлэн өнөөдрийн /2017.09.30/ 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд автомашин тус бүрийн түүхэн танилцуулгыг сонирхуулна.
Г.Түшиг