Цагдаа доромжилсон иргэнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Цагдаа доромжилсон иргэнийг шалгаж байна

Европын сэргээн босголт хөгжлийн банк BSB Service компанид дөрвөн сая ам.долларын барьцаат зээл болон хоёр сая ам.долларын үйл ажиллагааны өргөтгөлийн зээл олгосон байна.

Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу салаавч гаргаж танхайрсан иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б гэгч нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчтэй хамаарал бүхий этгээд биш бөгөөд төрийн албанд ажилладаггүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсныг албан эх сурвалж тодотгов.

 

Цахим сүлжээнд тархсан бичлэг нь өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 21-ний өдөр болсон хэрэг аж. Утасны камерт бичигдсэн бичлэгийг тодруулбал, 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг замын цагдаа дохиж зогсоон, машин болон  жолоочийн бичиг баримтыг шалгажээ. Улмаар дуут дохионы тусгай зөвшөөрлийг нь лавшруулан шалгахад машинд зорчиж явсан Ц.Б гэгч ирэн, үүргээ гүйцэтгэсэн цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан байна. Мөн дуут дохионы зөвшөөрлийг нь шалгахад бичиг баримтын зөрчилтэй байжээ. Ингээд 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Дуут дохионы зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг аж.

Харин  танхайрсан этгээд  бичиг баримтаа шалгуулахыг шаардсан цагдаад ‘Чи надаас уучлалт гуйна. Чи хэн юм. Чи яадаг юм’ хэмээн сүрдүүлж, доромжилж буй уг үйлдлийг төв замын хөдөлгөөн зохицуулж байсан Замын цагдаагийн албаны цагдаа утсан дээрээ баримтжуулж авсан юм байна. Нотлох баримттай Ц.Б гэгчийн хууль бус танхайн энэ үйлдэлд ,

  • Зөрчлийн тухай хуулийн15.2 дугаар зүйлийн 2.3. дахь хэсэгт /Төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/
  • Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. /Хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/
  • Зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
  • Зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалтуудтай. Энэ дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа үргэлжилж байна. 

Цахим сүлжээнд цацагдсан бичлэгийг үзсэн Хууль зүйн дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Энхбаяр нар “Төрийн цагдааг албан үүргээ гүйцэтгэснийхээ хариуд танхайрч, доромжилсон этгээдийг олж, заавал хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ” гэдгээ өөрсдийн твиттер хуудаснаа жиргэж мэдэгдлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж