Дуучин Бейонсе шинэ шивээс хийлгэжээ.
Гурван хүүхдийн ээж шивээсийнхээ зургийг өчигдөр /2017.09.28/ Инстаграмдаа оруулсан байна. Зүүн гарын ядам хуруундаа цувраа байдлаар жижигхэн гурван цэг шивүүлсэн нь гурван хүүхдийг нь илэрхийлж буй бололтой.
Дуучин бүсгүй өөрөө шивээснийхээ утга учрын талаар ямар нэг тайлбар бичээгүй ч фенүүд нь тэдгээр гурван цэг Блю, Руми, Сэр гурван хүүхдийг нь төлөөлж буй тухай онол дэвшүүлжээ.
Бейонсе энэ жилийн эхээр нөхөр Жей-Зигийн хамт мөн ядам хуруундаа ром IV тоо шивүүлсэн юм. Бэлгэдлийг нь харин одоог хүртэл нууцалсан хэвээр байна.
С.ЦЭЛМЭГ