“Манчестер Сити” клубын довтлогч Серхио Агуэро авто осолд орж, бэртжээ. Колумбын дуучин Малумагийн тоглолтыг үзэхээр Голландад очоод байсан тэрбээр өнгөрсөн шөнө /2017.09.28/ Амстердамд таксинд сууж яваад осолд орсон байна. Түүний зорчиж явсан машин шонгийн мод мөргөсний улмаас Агуэрогийн хавирганы яс хугарчээ. Осол гарах үеэр Агуэро аюулгүйн бүсээ зүүж явсан учир харьцангуй хөнгөн бэртэл авсан байна.
“Ман Сити” клубын удирдлага ослын талаарх мэдээллийг баталж, Агуэро бэртсэн болохыг мэдэгджээ.
С.ЦЭЛМЭГ