Халаасны хулгайчаас сэргийлэх сургалт болов

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Халаасны хулгайчаас сэргийлэх сургалт болов

Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн хавар, намрын улиралд иргэн бүр мод тарихаар зарлиг гаргаснаас хойш аян өрнөөд хэдэн жилийг үджээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуультай холбогдуулан их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж байгаа аж.

Арга хэмжээний хүрээнд өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн 10, 11, 12-р ангийн багш сурагчдад сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын үр дүнд сурагчид гудамж талбай, нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газруудад явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй явах, урьдчилан сэргийлэх, халаасны хулгайн гэмт хэргийн халдлагад өртсөн тохиолдолд хэнд хандах, хэрхэн яаж цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргах талаар эрх зүйн анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон юм.

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж