Цагаан ирвэсийг судалж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Цагаан ирвэсийг судалж байна

Сансрын аппарат Voyager 1 нарны аймгаас гарч сансрын орон зайд гүнзгий нэвтрэн орж буйг баталсан тухай The Daily Mail сонинд өгүүлжээ.

Чинхай мужийн Чилян уулын Байгаль хамгаалах бүсийн удирдлагын газрынхан тус уулан дахь цагаан ирвэсийн талаар мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлжээ. Судалгааг энэ оны зургадугаар сараас эхэлсэн бөгөөд өдгөө эхний шат дуусаад байгаа аж. Хятадын ойн шинжлэх ухаан судлалын хүрээлэн техник хэрэгслийн тусламж үзүүлэн хоёр талаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг судалгаанд оролцсон байна. Ийн Чилян ууланд маш олон хамгаалалтын бүс гаргаж, хэт улаан туяаны 154 камер байрлуулснаас 40 гаруй нь цагаан ирвэсийн зургийг дурандаа буулгажээ. 

Одоогийн байдлаар камеруудын 143-ыг нь буцааж аваад байгаа аж. Камеруудын зай, санах ойн картыг сольж, байрлуулах газрыг тохируулсны дараа судалгааны багийнхан ирэх оны дөрөвдүгээр сард дахин ууланд гарч, мэдээлэл цуглуулах юм. Үүний дараагаар цагаан ирвэсийн талаарх сонирхолтой мэдүүллүүдийг ил болгох гэнэ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж