Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Малчид зөвлөлдөв

Төв аймгийн Эрдэнэ сумын малчид анхдугаар чуулганаа хийж, өвөлжилтийн талаар авч хэлэлцсэн байна. Тус сумын хэмжээнд 619 малчин өрх байдаг бөгөөд 153 мянган толгой мал өвөлжиж буй аж. Өвөлжилт бусад аймагтай харьцуулахад гайгүй, гэхдээ өнгөрсөн жилийн зуднаар 18 мянган толгой малаа алдсан тул хавар цагт ч, малчид бэлтгэлтэй, өвс тэжээлийн нөөцтэй байх ёстой гэж тэд үзжээ. Зөвлөгөөний үеэр малчдын хүүхдүүдэд 3.6 сая төгрөгийн хувцас эд материалын тусламж үзүүлсэн байна. Малчдын хувьд өвөлжилт хүндрэхэд малаа бодон нутгаасаа гарч, отор хийх тохиолдол олонтаа. Энэ үед дотуур байранд амьдарч, байгаа хүүхдээ эргэх боломжгүй болох үе тохиодог тул хүүхдүүдэд нь өгсөн дээрх тусламж нүдээ олсон цагаан сарын бэлэг боллоо гэж малчид ам сайтай байв. Малчдын зөвлөгөөнийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, тус суман дахь Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж