Монгол, Японы хөдөлмөрийн яармаг хоёр өдөр үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Монгол, Японы хөдөлмөрийн яармаг хоёр өдөр үргэлжилнэ

Бангладешийн зүүн өмнөд хэсэгт нийслэл Дака хотоос 200 километрийн зайтай орших Читтаконгийн Ноакхала дүүрэгт өчигдөр хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 23 хүн амиа алдсан байна.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Мэргэжил Боловсролын мэдээлэл судалгааны төв  “Лайсэн” академитэй хамтран Монгол Японы хөдөлмөрийн яармагийг өнөөдөр /2017.09.29/ нээлээ.  

Хөдөлмөрийн яармаг нь 2008 оноос эхлэн  жил бүр амжилттай зохиогдож байгаа аж. Энэ удаад мөн Японы 18 их дээд сургууль, гурван компани оролцож байна.

Монгол Японы хөдөлмөрийн яармагт зочилсноор Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох, ажлын анкет бөглөх, тухайн байгууллагатай танилцах боломжтой. 

Яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажил олгогчдын ирүүлсэн 1000 гаруй ажлын байрны захиалга танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэж байна.  

“Монгол Японы хөдөлмөрийн яармаг” хоёр өдөр үргэлжилнэ. 

Ажлын байр хайж байгаа бол “BLUE SKY” зочид буудлыг зорьж болно. Яармаг маргааш 12:00-17:00 цаг хүртэл нээлттэй байна.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж