Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017” арга хэмжээг аравдугаар сарын 12,13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээ нь чуулга уулзалт болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гэсэн хоёр хэсгээс бүрдэх гэнэ.
Чуулга уулзалтаар Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд хөгжил төлөвлөлтийн бодлогоо уялдуулан, тэргүүлэх салбаруудаа хамтран хөгжүүлэх зорилготой. Түүнчлэн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбаруудыг хэлэлцэж, аймаг бүсийн хэмжээнд давуу талаа нэгтгэх нь чухал гэдгийг онцолж байна.
Г.Түшиг