2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 370,432 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тээвэр дархан’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.33 хувиар өссөн бол ‘Говьфайненшл групп” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.85 хувиар уналаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1064.31 нэгж болж 0.47 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,083,102,140,797.25 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ