Хагас метр урттай аварга харх олджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Хагас метр урттай аварга харх олджээ

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газаас Тариалан, Өмнөговь, Түргэн, Ховд сумын нутагт ашигт малтмал олборлож буй иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Энгийн хархнаас дөрөв дахин том хэмжээтэй мэрэгчийн шинэ төрөл Номхон далайн Соломоны арлуудад олджээ.

Бараг хагас метр урттай харх модон дунд амьдардаг, шүдээрээ самар хагалж иддэг аж.

Соломоны арлуудад найман төрөл зүйлийн харх байдаг. Гэхдээ сүүлийн 80 жилд анх удаа ийм шинэ төрлийн харх бүртгэгдсэн нь энэ ажээ. Биологийн нэршил нь Уромис вика гэх аварга том хархны тухай арлын оршин суугчид өмнө нь ам дамжин ярьдаг байсан гэнэ.

Австралийн эргээс 1800 км зайд орших Соломоны арлууд нь биологийн тал дээр алслагдсан гэж тодорхойлж болно. Тус арал дээр дэлхийн өөр хаана ч байхгүй сүүн тэжээлтнүүд цөөнгүй байдаг аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж