Шарталтыг хэрхэн тайлах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Шарталтыг хэрхэн тайлах вэ?

Шарталтыг хэрхэн тайлах вэ?

Толгой өвдөх, хурц гэрэл болоод үнэрт мэдрэг болох, бие сульдах, ам цангах, дотор эвгүйрэх гээд шарталт гэдэг хүсэх зүйл биш. Найз нөхдийн уулзалт, төрсөн өдөр, хурим найр гээд сайхан үдшийн дараах таагүй мэдрэмжээс эмээж байвал доорх хэдэн аргыг туршаад үзээрэй.


ТЭР ӨДӨР…

  1. Хэзээ ч битгий өлөн элгэн дээрээ согтууруулах ундаа хэрэглэ. Хэрэв та оройн цагаар хоол иддэггүй, эсвэл ямар нэгэн шалтгаанаар хооллож амжаагүй бол цагаан идээ багахан хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Тиймээс гадилтай тараг, зүсэм бяслагтай жигнэмэг, сүүтэй агшаамал багахныг идэхийг зөвлөе.
  2. Хийжүүлсэн болон хөөсрөмтгий чанартай согтууруулах ундаа “толгой руу ордог” нь гарцаагүй үнэн. Тиймээс хийжүүлсэн дарс /sparkling wine/, оргилуун дарс, хийжүүлсэн ундааны хольцтой коктейлын хэмжээгээ багасгасан нь дээр.
  3. Бараан өнгөтэй, тухайлбал брэнди, виски зэрэг уух зүйл шарталтыг нөлөөллийг ихэсгэдэг.
  4. Архины даруулгад элдэв төрлийн ундаа биш, харин цэвэр ус хамгийн тохиромжтой.

МАРГААШ ӨГЛӨӨ НЬ…

  1. Бие чинь юу ч нэхэж, шаардаж байсан, хэн ч юу ч гэж хэлж байсан хамаагүй шарталтыг архиар тайлна гэдэг хамгийн буруу.
  2. Өмнөх үдэш нь танд ус шиг хэрэгтэй зүйл байгаагүй бол одоо танд уснаас илүүтэй шингэн нөхөх зүйл хэрэгтэй. Спорт ундаа, шингэн нөхөх ундаа гэх мэт. Гэрийн нөхцөлд нэг стакан усанд нэг халбага элсэн чихэр, нэг халбага давс хийж найруулаад, бага багаар сорж ууж болно.
  3. Коффейноос зайлсхий. Кофе, цай зэрэг нь шингэний хэмжээг улам бүр багасгаж, шарталтын гаж нөлөөг ихэсгэдэг.
  4. Алкоголь шингээх гээд хамаг амин дэм, эрдэс бодисоо алдсан биеэ сайхан хоолоор дайлах хэрэгтэй. Өглөөний цайндаа тэжээллэг хүнс сонгож хэрэглээрэй. Хоол идэх дуршилгүй байсан ч тал аяга агшаамал ч болтугай идсэнээр эрч хүчээ нэмэгдүүлж чадна. Өндөг, улаан лооль, мөөг, дээр нь жүржийн шүүс хамгийн тохиромжтой.
  5. Аспирин болон ибупрофенаас татгалз. Толгойн өвчнөө намжаах гэж дээрх хоёр төрлийн өвчин намдаагч хэрэглэх нь угаас таагүй байгаа ходоод гэдсийг тань бүр ч илүү хямрааж мэднэ.
  6. Хэт чихэрлэг хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Тэртэй тэргүй цусан дахь сахарын хэмжээ алдагдсан байгаа үед хэт чихэрлэг зүйл идэх нь гал дээр тос нэмсэнтэй адил хэрэг болно. Оронд нь шинэхэн жимс, жимстэй тараг хэрэглээрэй.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж