21 аймгийн 3х3 лигийн аварга шалгаруулах тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

21 аймгийн 3х3 лигийн аварга шалгаруулах тэмцээн болно

Нийслэлийн удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ч.Саранжавыг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг холбогдох дээд байгууллагуудад нь хүргэхийг Засаг дарга Э.Бат-Үүл үүрэгджээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо аравдугаар сарын 04-нтй өдрөөс эхлэн 21 аймгийн 3х3 лигийн тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болжээ.

Тэмцээнд 21 аймгийн шигшээ багийн тамирчид болоод нийслэлийн бүсийн 9 дүүргийн нийт эрэгтэй, эмэгтэй 32 баг оролцох ба олон улсын ФИБА 3х3 холбоотой хамтран зохион явуулна. Тэмцээнд оролцогч тамирчин тус бүрт 3х3-ын албан ёсны дэлхийн чансааг олгохоороо онцлог. Шалгарсан шилдэг хоёр баг ирэх улирлын ФИБА 3х3 Европийн  цуврал гранпри тэмцээнд оролцох эрхтэй болно.
 

21 аймгийн 3х3
үндэсний лигийн тэмцээнд өрсөлдөх багууд

 

Баруун бүс:

  • Баян-өлгий
  • Увс
  • Ховд
  • Говь-алтай
  • Баянхонгор
  • Хан-Уул,
  • Сонгинохайрхан
  • Баянгол дүүргүүд

Зүүн бүс:

  • Дорноговь
  • Сүхбаатар
  • Дорнод
  • Хэнтий
  • Говьсүмбэр
  • Багануур
  • Багахангай
  • Налайх дүүрэг

Хангайн бүс:

  • Завхан
  • Архангай
  • Булган
  • Хөвсгөл
  • Орхон
  • Чингэлтэй
  • Сүхбаатар дүүрэг

Төвийн бүс:

  • Төв
  • Сэлэнгэ
  • Дархан
  • Дундговь
  • Өмнөговь
  • Баянзүрх дүүрэг

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж