"Шоронд хиймээр байгаа бол хийгээрэй"

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

"Шоронд хиймээр байгаа бол хийгээрэй"

“Эрх чөлөөний парад-2012” тав дахь жилдээ “Хүнийг хүнээр нь хайрлая” уриан дор маргааш 12.00 цагаас Битлзийн хөшөөний урд болно.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.09.29/ Шадар сайдын үүрэг гүйцэтгэгчийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат хатуухан үгийг хаяглалаа.

Тэрбээр “Хоолойны чанга, булчингийн хатуугаар асуудал шийдэхгүй. 30 дахь Ерөнхий сайдад өмнөх Ерөнхий сайдын үүрч ирсэн зовлон ирж байгаа. Та Засгийн газраа огцруулж Ерөнхий сайд болж байгаа. Үндсэндээ намынхаа асуудлыг төрийн зовлон болгож, Монгол төрийг бужигнуулсныг эмх цэгцэнд оруулах нь уу, яах нь. Дахиж ийм зарчимгүй алхам битгий хийгээрэй.

Биенээ тагнасан чагнасан асуудал яригдсан. Ээлжит бус чуулганы үеэр олонхиороо хүч түрээд  хэлэлцээгүй. Хэн нь худлаа ярьсан юм. Энийг эцэслэх ёстой.

Ж.Батзандан гишүүн сая хэллээ, хулгай хийсэн гэж. Монголын төрөөс хулгай хийсэн нэг ширхэг ч юм байхгүй. Та Ерөнхий сайдаар томилогдоод намайг шалгаарай.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг нэмж дэвслээд битгий  нулимаад байгаарай. Огцруулчихсан шүү, та бүхэн. Хүний өөрийнгүй нийлээд битгий дэвслээрэй. Тийм юм байхгүй шүү.  

Шоронд хийх гэж байгаа бол хийгээрэй. Гараад ирнэ, гарч ирээд үзнэ шүү. Хайрцганд хийгээд оршуулчихгүй байлгүй дээ.

Цаашдаа Засгийн газрын зөв зүйлийг дэмжинэ. Буруу зүйлийг чинь шүүмжилнэ, хазаарлана, ташуурдана. Зөв зүг рүү чиглүүлэх гэж хандана. Энийг хэлье.

Цаашдаа зарчим барьсан, эвийн цавуу шиг байхыг хичээсэн Ерөнхий сайд байгаарай. Монгол Улсын Ерөнхий сайд байна гэдэг чичирсэн болгоны хийдэг ажил биш. Тархины бяраар асуудлыг шийддэг Ерөнхий сайд байгаасай гэж хүсье” гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж