Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт болов

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт болов

Барбадосын алдарт поп дуучин Рианна долоо дахь цомгийн ажилдаа оржээ.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран энэ сарын 28-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа сэдэвт” сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 60 гаруй сурагч оролцов.

Цаашид өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж