Сонсголгүй иргэдэд ажлын байрны хэлмэрч хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Сонсголгүй иргэдэд ажлын байрны хэлмэрч хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

‘Сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба хувийн хэвшлийн үүрэг хариуцлага’ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2017.09.29/ боллоо.

Энэхүү хэлэлцүүлгийг Финляндын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Финляндын Флом байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллага, Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт  хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл болох 80 гаруй  хүмүүс оролцов.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажилтай орлоготой болгохын тулд төр, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг хэрхэн уялдуулан хийх талаар санал солилцох, сонсголгүй иргэдийг ажилтай болгохын тулд тулгарч буй бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг  олох зорилго агууллаа.

Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Энэ долоо хоногт олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах  өдөр болно. Үүнтэй уялдуулж уг хэлэлцүүлгийг хийж байна. Сонсголгүй иргэдэд тулгардаг бэрхшээл бол харилцааны асуудал. Дохионы хэлний хэлмэрч байдаггүй. Ажил олгогч байгууллагууд дохионы хэлний хэлмэрчгүй учраас сонсголгүй иргэдтэй ойлголцоход хэцүү байдаг. Тиймээс сонсголгүй иргэдийг чадавхжуулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх тал дээр илүү тулж ажиллана” гэлээ.

Сонсголгүй иргэдийн ихэнх нь үйлдвэр болон худалдаа эрхэлдэг. Ажлаас гардаг шалтгаан нь цалингийн тэгш бус байдал, дохионы  хэлний хэлмэрч байхгүй учраас бусад хүмүүстэй ойлголцоход хүндрэлтэй тул ажлаасаа  гардаг гэж ярилаа.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж