Осама бин Ладен Францад дуун бичлэгээр ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.22-нд нийтлэгдсэн

Осама бин Ладен Францад дуун бичлэгээр ханджээ

Осама бин Ладен. Фото: Reuters-ийн архив    
    
Осама бин Ладен Францын Засгийн газарт хандсан дуун бичлэгийг илгээсэн ба тэнд Афганистанд хоёр жилийн өмнө барьцаалагдсан францчуудыг суллах болзлоо өгүүлсэн байна.

"Аль-Каèдà"-гийн тэргүүн барьцааны хүмүүсийн хувь заяа Францын Засгийн газрын мэдэлд байна гээд Франц улс цэргээ Афганистанаас гаргавал тэднийг суллана гэсэн байлаа.

Франц тэндээс цэргээ гаргахаар яарахгүй байгааг тэр буруутгаад энэ нь “барьцааны хүмүүсийг хөнөөх ногоон гэрэл” гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрээр Франц АНУ-д хөтлөгдөн энэ дайнд орсон. Ер нь ийм ба төсвийн алдагдал ихтэй Францад зарлагатай дайн хэрэггүй гэж хэлсэн байв.

Бин Ладены бичлэг энэ баасан гаригт тараагдсан ба түүний жинхэнэ эсэхийг тогтоогоогүй байна. Бичлэгт жинхэнэ Осама бин Ладен ярьсан уу гэдэг нь тодорхойгүй. Франц энэ бичлэгт хариугаа хэлсэн байв. Тус орны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Бернар Валерогийн (Bernard Valero) хэлснээр, Парис тэдэнд буун өгөхгүй бөгөөд эвслийн цэргийн үүргээ гүйцэтгэх ажээ.

France 3 телевизийн зураглаач Стефан Тапонье (Stephane Taponier) ба сурвалжлагч Эрв Гескьер (Herve Ghesquiere) хоёр 2009 оны арванхоёрдугаар сард гурван афган сэтгүүлчийн хамт барьцаалагдсан юм.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж