Зүрхний үнэ төлбөргүй үзлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Зүрхний үнэ төлбөргүй үзлэг хийж байна

“Тэнгис” кино театрын өмнө барьж буй барилгын тулгуур төмөрт цохиулж харамсалайгаар амь насаа алдсан хүүгийн ээж Б.Наранчимэгийг “Ярилцах танхим”-даа урилаа.

Дэлхий нийт жил бүрийн есдүгээр сарын 29-нийг “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улс энэ өдрийг “Эрч хүчээ хуваалцая” уриан дор тэмдэглэж, Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр иргэдэд эрүүл аюулгүй аж төрөх, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг, даралт, жин үзэх,  тухайн хүний биед тохирсон эмийн жор бичиж өгөх, үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлж байна.  Цусны даралтын эрт үеийн илрүүлгийг хийснээр тархины харвалт, зүрхний шигдээс зүрхний дутагдлаас сэргийлэх боломжтой юм.  Өдөрлөгт иргэд их идэвхтэй оролцож байна.

Нийслэлийн иргэн Н.Наранцэцэг  “Нэг өдөр ч гэсэн эмнэлгээр хөөцөлдөж оочир дараалал гэхгүйгээр  талбай дээр үзүүлнэ гэдэг өндөр настай бид нар  шиг  хүмүүст их хэрэгтэй үйлчилгээ. Эмнэлэгт үзүүлж чадахгүй мөнгө төгрөгийн боломжгүй  хүмүүс олон байгаа. Энэхүү өдөрлөг  нь эмнэлгийн байгууллагуудыг  иргэдтэйгээ   холбосон  их өргөн цар хүрээтэй өдөрлөг болж байна” гэж сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.

Монгол Улсын хүн амын гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас бардаг байна. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62 хувь нь зүрхний цусан хангамж хомсдох, 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг байна.

Давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхтэй хөдөлгөөн хийж илүүдэл жингээс  татгалзах нь цусны даралт ихсэлтийг бууруулах боломжтой гэнэ. “Эрүүл мэндийн өдөрлөг” нь өнөөдөр  17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Тус өдөрлөгийг Эрүүл мэндийн яам/ЭМЯ/, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк сан, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран зохион байгуулж байна.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж