Онлайн худалдаанд S42 стандарт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Онлайн худалдаанд S42 стандарт хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Нийслэлийн МАН-ын хороонд хотын өмчийн байрыг суллаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн.

Манай улс шуудангийн нэгдсэн код, бүсчлэлийн код хэрэглэж эхлээд 10 жил болж байгаа ч Дэлхийн шуудангийн холбооны S42 стандартгүйн улмаас онлайн худалдаа хийхэд хүндрэлтэй байдаг аж. Тухайлбал, онлайнаар худалдаа хийхэд дээрх код Монгол Улсын нэрээр гарч ирдэггүй юм байна.

“Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх хэрэглэх журам”-д ‘Бүсчлэлийн код (зип код*)’ гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх боломж бүхий нөөцтэй 5 оронтой цифрээр илэрхийлэгдсэн Монгол Улсын шуудангийн нэгдсэн кодыг; гэж заасан байдаг.

Энэ талаар тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж, ахуй нэгж байгууллагууд өнөөдөр /2017.09.29/ уулзаж, бэрхшээлтэй асуудлуудаа хэлэлцсэн юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Үүрцайх “Одоогоор шуудангийн тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй хуулийн этгээд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Иргэд карго, ложистик, хувь хүнээр дамжуулж олон улсын худалдаа хийж байгаа. Онлайнаар шууд худалдаа хийхэд Монгол Улсын постал код байдаггүй. Бид S42 стандартыг аваагүй байгаа учраас энэ мэтчилэн хүндрэл гардаг. Энэ стандартыг өөрийн хөрсөн дээр буулгаад авчих юм бол онлайн худалдаа нээлттэй болно” гэв.

Уг стандартыг авахаар Дэлхийн шуудан холбоонд материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд албан ёсны хариу 2018 онд ирэх юм байна.

Харин “Olz.mn” цахим дэлгүүрийн маркетингийн менежер Т.Ням-Осор хэлэхдээ

“Манай зах зээлийн даац маань жижиг  учраас тээвэрлэлтийн олон компани ашигтай ажиллана гэдэг нь түвэгтэй. Тэгэхээр төрөөс гаралтай компаниуд ложистикийн асуудалд зөв менежмент хийчихвэл бид өөр зүйлд санаа зоволгүй цахим дэлгүүрээ ажиллуулан, хамтарч ажиллах боломжтой. Менежментээ зөв хийвэл хөгжих боломж бүрэн байна. Хэрэглэгч, худалдаа эрхлэгч гээд бүгдэд нь ашигтай. Цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнд тэлэлт ажиглагдах магадлалтай” гэлээ.

Цахим худалдаа, тээвэрлэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, эрх зүйн орчныг нь сайжруулбал цаг хугацаа хэмнэх, тээвэрлэлтээс гарах зардал, өртгийг бууруулах ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Нийслэлийн тээврийн газар, “Монгол шуудан” ХК, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Дөлгөөн дэлгэрэх” ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж