У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад 100 хувь дэмжив

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад 100 хувь дэмжив

”F-1 Korea Grand Prix” тэмцээн маргааш БНСУ-ын Сөүл хотноо эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд БНСУ-ын баг оролцоогүй ч дэлхийн шилдэг 10 багийн 20 машин уралдах аж.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцээд, гишүүдийн 100 хувийн хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

Хуралдааны үед гишүүд асуулт асууж, санал хэлэв.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат:

-У.Хүрэлсүх та Ардчилсан намтай нийлж, өөрийн намын Засгийн газраа огцруулсан. Дахиж ийм зүйл битгий хийгээрэй. Хоёрдугаарт, тагнасан, чагнасан гэх асуудлыг эцэслэж шийдээрэй. Хэн нь худлаа хэлээд байгаа юм бэ. Гуравдугаарт, хүүхдийн мөнгийг заавал олгоорой. Манай Засгийн газар төсвийн орлогоо давуулан биелүүлсэн шүү. Энийг та бодоорой.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат:

-Ж.Батзандан гишүүний үгтэй холбогдуулаад үг хэлэх нь зүйтэй гэж бодоод кноп дарлаа. Ж.Батзандан бид хоёр бол найз нөхөд. Гэтэл таны хэлсэн үгнээс харахад итгэл алдрахаар зүйл ярьж байна. Та манай танхимын сайд нарыг хулгайч гэж хэллээ. Шүүхээр хулгайч гэж тогтоосон бол хулгайч гэж хэлэх байх. Концессын асуудлыг ярьж байна. Нийт долоон концесс байгаагаас тав нь өмнөх Засгийн газрын концесс юм. Өмнөх Засгийн газар хулгай хийх гэж байсныг манай Засгийн газар 50 тэрбумаар бууруулсан юм шүү. Та бол зарчимтай хүн. Гэхдээ нэг зам дээрээ алхаж, тууштай байх ёстой. Өөр зам руу орох гэж байгаад онхолдох тохиолдол бий гэж хэлмээр байна. Шинээр томилогдож байгаа Ерөнхий сайдад амжилт хүсье. Бид ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажилласан. Би нөхрийнхөө ар нуруу луу хутга зоодог хүн биш. Манай Засгийн газрын хэн нэгэн алдаа гаргасан бол би хариуцлага хүлээнэ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

-Залуу улстөрчдийн хатуу хүтүү үг хэрээс хэтэрч байна. Та нар хол зам туулна. Тиймээс аливаа юмыг бодож байгаарай. Шударга ажиллаж байгаа эсэхийг цаг хугацаа харуулна. Монголын ард түмэн хүссэн хүсээгүй шударга хүнийг тайзан дээр гаргадаг.

Хоёрдугаарт, тагнасан, чагнасан гэх асуудлыг хуулийн байгууллага заавал тогтоогоорой. Гуравдугаарт, эдийн засаг амаргүй байгаа ч ард түмэнд үнэнийг хэлж ажиллах нь зөв шүү гэсэн юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж